Сургууль, цэцэрлэг, олон нийтийн хөл хориог гуравдугаар  сарын 30-ныг хүртэл сунгалаа

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг энэ оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг Улсын онцгой комисс болон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ны өдөр гаргасан.  Үүнээс гадна улсын хэмжээнд олон нийт цугласан буюу урлаг соёлын ажил, спортын уралдаан, тэмцээнээс гадна сургалтын төв, жолооны дамжаа, интернэт тоглоомын газрын үйл ажиллагааг ч хориглоод байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн /2020.02.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэг, олон нийтийн хөл хориог 28 хоногоор буюу гуравдугаар  сарын 30-ныг хүртэл сунгахаар боллоо. Үүнд:

Сургууль, Цэцэрлэг, Их дээд сургууль, МСҮТ, Коллеж, Сургалтын төвүүд багтана.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.