У.Хүрэлсүх: Хүн бүр хичээж чадвал энэ удаад ч бид чадна.

 Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх: Хүн бүр хичээж чадвал энэ удаад ч бид чадна.

Бид H1N1, SARS, Эбола гэх мэт олон улс дамнасан олон халдварт өвчинүүдийг амжилттай давж гарч чадаж байсан. Хэдийгээр манай орон ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байгаа ч эрүүл мэндийн салбарынхан маань бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгааг харахад урамтай байна. Аюулт вирусын эсрэг хичээл зүтгэл гаргаж байгаа ХҮН БҮХЭНД Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье.

Ерөнхий сайд өнөөдөр ХӨСҮТ, Цэргийн госпитал, 1-р төв эмнэлэгт очиж ажиллан бэлэн байдалтай танилцан эмч эмнэлэгийн ажилтнуудтай уулзсан байна. Болзошгүй эрсдэл үүссэн тохиолдолд манай эмнэлэгүүд ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ажиллаж байгаагаа тэд танилцуулжээ.

/ХӨСҮТ 200 ор тусгаарлан ажиллах нөөцтэй бэлэн байдалтай байна. Цэргийн госпитал 2-4 цагийн дотор 570 ор нүүлгэн шилжүүлэх боломжтой бэлэн байдалд ажиллаж байна. Улсын төв нэгдүгээр эмнэлэг 65 ор эмнэлэгийн хэрэгсэл тусгаарлан бэлэн байдалтай ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.