
Говь-Алтай аймаг Жаргалан сумын Завхан гол багийн “Ус халдаг” гэдэг газар сумын төвөөс Зүүн зүгт /Ө-46.95.00, У-96.10.00 14 км-т 2020 оны 02 дугаар сарын 17-ны 11цаг:14 минутанд 4.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Газар хөдлөлтийг бүртгэх Алтай станцын мэргэжилтэн З.Батжаргал мэдээллээ.
Мөн Жаргалан сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Мөнхбайгальтай холбогдож тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн одоогоор учирсан хохирол гараагүй байна.