
Сэтгүүлч Б.Отгон: Шударга ёсыг өөрөөсөө эхэл!!!
Шударга ёсны зарчим өөрт ч өрөөлд ч эн тэнцүү үйлчлэх ёстой. Илт шударга бусыг өөрөө болон өөрийн чинь хамгийн ойрын хүн / аав ээж,хань ижил, ах дүү, анд найз/ хийсэн байхад түүнийг өмөөрч байвал та шударга бус байна. Өөртөө байхгүй шударга ёсыг бусдаас нэхэх эрхгүй гэсэн үг. Шударга байна гэдэг юугаар ч хэмжишгүй, бүр худалдаж авч ч болдоггүй, үнэт зүйл учраас хямдхан хүмүүст хүсээд ч олдохгүй .Үнэний шалгуурыг давсан нэгэн л хүртэх ёстой зүйл. Шударга ёс ярьснаар ч шударга болчихдог юм биш. Гагцхүү үйлдэл чинь л чухал. Насаараа төрд ажиллаж, нэг ч өдөр бизнес эрхэлж үзээгүй нөхөд яагаад ийм үнэтэй байранд амьдарч,үнэтэй машин унаж, брэнд хөөж явдаг чинь таны шударга бусыг илтгээд байна..