ЭМЯ:Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. 

 

ДЭМБ: Хоёрдугаар сарын 14-ний 09.00 цагийн байдлаар Хубэй мужид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар 120 хүн нас барж, 3977 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр зөвхөн эх газрын Хятадад халдвартай хүний тоо 64.627 болсон байна.

ХХЕГ-ын газрын дарга, Хурандаа Мягмардорж, Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар улсын хэмжээнд БНХАУ-тай хиллэж байгаа авто зам, төмөр зам, агаарын замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, Хятад улсад байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо авчрах үүргийг ГХЯ-нд өгсөн. Өнөөдрийн бүртгэлээр 400 орчим монгол иргэн урд хөршид байна. Энэ хүмүүс өөрсдөө хүсэлт гаргавал нэгдсэн журмаар, зохион байгуулалттайгаар авчирна. Эрээн, Хөххотод байгаа 50 орчим иргэний авчрахаас ажиллаж байна.

ХХАХҮЯ, Хятад улсаас хүнсний бүтээгдэхүүн экспортлох ажиллагаа хэвийн явагдаж байна. Зөвхөн тахиа, гахайн мах, өндөг экспортлохыг хориглосон.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Дорнод аймагт тусгаарлагдсан нэг, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. 14-ний байдлаар ХӨСҮТ-д найм, Архангайд нэг хүн нийт 9 хүн тусгаарлагдаж байна. Ухань хотоос ирсэн 30 оюутны 2 дахь шинжилгээний хариу сөрөг гарсан тул эмч нар зөвлөлдөөд маргааш ХӨСҮТ-өөс гаргахаар шийдвэрлэсэн.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.