З.ЭНХБОЛД С.ЭРДЭНИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ БОЛНО

ЕТГ-ын дарга З.Энхболд албан тушаалаа өгөхөөр болсноо өнөөдөр /2020.02.13/ мэдэгдлээ. АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр нь очиж байгаа бөгөөд ЕТГ-ын даргын ажлыг Монголын хөлбөмбөгийн холбооны дарга Ө.Шижир авах аж.
ТЭРБЭЭР:
-АН залуучууд, эмэгтэйчүүдээ дэмждэг бодлого пропорцианаль системтэй хамт алга болсон. Одоо 15 хүртэл эмэгтэй гишүүн дэвшүүлэх эрхтэй байгаа.
АН-аас нэр дэвших гэж байгаа 76 хүний 75 хувь нь өмнө нь гишүүн байгаагүй хүмүүс бий. ¾ нь цоо шинэ хүн. Над шиг гишүүн байсан хүн 10 гаруй л бий. Дээр нь одоогийн долоон гишүүн нэмэгдэнэ. Манай нам цоо шинэ хүмүүсийг нэр дэвшүүлнэ.
-2012-2016 оны сонгуулийн ялагдлыг би хүлээгээд ажлаа өгсөн. Сонгуулийн өмнөх саруудад ретинг харьцангуй байсан. Сонгуулийн эцсийн өдөр Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр “Эрдэнэт”-ийг Худалдаа хөгжлийн банканд өгснөөс болоод бид ялагдсан.
Ц.Элбэгдорж зорилготойгоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг зараад, түүнийгээ зарлуулж, АН-ыг ялагдуулсан. Ямар зорилго байсныг өөрсдөөс нь асуугаарай. Бодвол Эрдэнэс Тавантолгойг Ц.Элбэгдоржийн найз Ж.Оджаргалд өгөөгүйн хонзонг авсан биз.
-Ч.Сайханбилэг иргэншил хүсээд, гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай ГХЯ-нд мэдэгдсэн байсан. Ч.Сайханбилэг ирээд шалгуулаад үнэн зөвөө олчих хэрэгтэй. Зугатаах шаардлагагүй.
Тэрбээр гурван жил гаруй хугацаанд хийж хэрэгжүүлсэн гол ажлуудаасаа дурдаад сонгуульд нэр дэвших тул би албан ёсоор ажлаа өгч байна гэлээ.