СХД-т гурван настай хүүхэд угаарийн хийд хордож энджээ

Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан түлштэй холбоотой мэдээлэл хийж байна. Иргэдэд зуухны хавхлагыг хаах, гэрийнхээ өрхийг битүүлэх, угаар мэдрэгчийн батерейг салгах зэрэг шалтгааны улмаас угаарийн хийн хордлогын дуудлага байсаар байна.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, Угаарийн хийн мэдрэгч суурилуулсан тохиолдолд мэдрэгчид бүү гар хүрээч. Дуугарсан тохиолдолд хэмжээг нь хараад агаар сэлгэлтийг сайн хий гэж анхуурсаар байгаа. Өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд 3 настай хүүхэд угаарийн хийд хордож эндлээ. Шалтгаан нь, зуух нь дүүрэн үнстэй, зуухныхаа хавхлагыг тултал хаасан байна.
Иргэд угаарийн хий мэдрэгчийн батерейг салгаж, дуугарвал унтраах зэргээр буруу ашиглаж байна. Тиймээс мэдрэгч суурилуулсан бол мэдрэгчдээ бүү гар хүрээч гэж иргэдэд анхаарууллаа.