Их жанжин Д.Сүхбаатарын хийж бүтээсэн, амьдран туулсан бүхий л замнал нь Монгол улсын төлөө байсан.

Монголын ард түмний гарамгай хүү Д.Сүхбаатар 1893 оны 2-р сарын 2-нд тэр үеийн Маймаа (одоогийн Амгаланбаатар) хотноо ард Дамдины гэрт төржээ.

Д.Сүхбаатар 19 настайдаа Богд хаант Монгол улсын цэргийн албанд 1911 онд дайчлагдан цэргийн дарга нар бэлтгэх сургуульд суралцаж пулемёт бууны сумангийн дарга болсон байна. Д.Сүхбаатар цэрэг эрстэй итгэмжит сайн нөхрийн ёсоор харилцаж, цэргийн эрдэм эзэмшихэд нь туслахыг туйлаа эрхэмлэдэг байлаа. Иймээс цэргүүд Д.Сүхбаатарыг чин сэтгэлээс хүндэлдэг байсан байна, улмаар 1913 оны 7 дугаар сард 5 дугаар зэргийн жинс, тогосны отгоор, улмаар удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 оны 6 дугаар сард 4 дүгээр жинс, тогосны отгоор, мөн Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард 3 дугаар жинс тус тус шагнагджээ.

Энэ үеэс тэрээр Хүрээний нууц бүлгэмд элсэж 1920 оны 1 дүгээр сарын 5-нд гамин цэргийн эрхтнүүд монгол цэргийг татан буулгасны дараагаар Хужирбулангаас Нийслэл Хүрээнд ирж бүлгэмийн ажилд идэвхийлэн оролцох болсон ажээ
Д.Сүхбаатар 1920 онд ЗОУ-аас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож Эрхүү хотноо 4 сар шахам ажиллахдаа Сибирийн 5 дугаар армийн газар цэргийн сургууль хийж байсан ба . 1921 оны 2 дугаар сараас АЖЦ элсүүлэх ажлыг удирдсан бөгөөд 1921 оны 3 дугаар сарын 6-нд АЖЦ-ийн штабыг байгуулахад Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилогдсон.

1921 оны 3-р сарын 13 -нд Дээд Шивээ хотноо “Монгол Ардын засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” гэдэг нэртэйгээр Монгол Ардын Түр засгийн газрыг байгуулсан байна. Түүний бүрэлдхүүнд Д.Сүхбаатар оржээ.1921 оны 3-р сарын 18-ны шөнө Хиагт хотноо үүрлэж үүрлэж байсан гэмин цэргийн гол үүрийг бут цохиж Хиагт хотоо чөлөөлж Ардын хувьсгалын эхлэлт болжээ. Хиагтын орчим байсан 10000 шахам гамин цэргийг байлдааны нарийн төлөвлөгөө, цэргийн сургалт, байлдааны урлаг, цэрэг эрсийн үзэл санааг нэгтгэж чадсаны дүнд гамин цэргийн гол хүчинг сарниулж, Хятадын түрэмгийлэгчдийг Монголоос хөөж гаргах чухал ажлыг Д.Сүхбаатар шийдэж чадсан. Сүхбаатарт Хиагтын дэргэд бут цохигдсон гамингууд тал тал тийшээ тарж, байлдах чадвараа алдсан байдаг. Энэ бол Монголын цэргийн урлагт мартагдашгүй гавъяа. Хятадын цэргийнхэн Д.Сүхбаатарт гамин цэрэг ялагдсныг өөрсдөө гутамшиг гэж үзэж энэ тулаанд Д.Сүхбаатарт ялагдсан генералуудыг Хятадын нэр төрийг гутаасан гэж цаазаар.авсан байдаг, үүнээс л маш том ялалт байсан нь харагдаж байна.

Ардын журамт цэрэг 1921 оны 7-р сарын 6-нд Нийслэл хүрээнд орж ирэв. 1921 оны 7-р сарын 8-ны өдөр Хүрээний засгийн газрыг халж, засгийн бүх эрхийг Ардын түр засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 8-р сарын 10-нд Хүрээний хуучин засгийн газрыг татан буулгаж Ардын түр засгийн газрыг өргөтгөн Ардын байнгын засгийн газар болгон байгуулж Д.Сүхбаатарыг ардын засгийн газрын цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжнаар томилжээ.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Ийнхүү шинэ цагийн Монгол улсын анхны баатар гэх эрхэм алдрыг их жанжин Сүхбаатар хүртсэн түүхтэй
Д. Сүхбаатар 1923 оны 2-р сарын 20-нд таалал төгсчээ, түүхчид түүний үхлийг хоёр янзаар тайлбарладаг бөгөөд хорлогдож эсвэл хүнд өвчний улмаас нас барсан гэж үздэг. Аль ч тохиолдол нь албан ёсоор батлагдаагүй ч идэр залуу жанжин гэнэт хүнд өвдөж ямар ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан гэхэд миний хувьд итгэхэд бэрх байдаг

Тэрбээр 1921 оны 3 дугаар сарын 24 - 1922 оны 12 сар хүртэл Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-наас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 2 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв, Их жанжин Д.Сүхбаатарын хийж бүтээсэн, амьдран туулсан бүхий л замнал нь Монгол улсын төлөө байсан..

Их жанжин Сүхбаатар улс орон цэрэг дайны ороо бусгаа хүнд үед цэргийн эрхийг өөртөө авч, хамаг хүнд ачааг үүрч эх орныхоо төлөө бүх чадал хүч , оюун ухаанаа зориулжээ , үүний баталгаа манлайлагч гэдгийн тод илэрхийлэл бол ардын засгийн болон намынханы авхуулсан бүх фото зурагт Сүхбаатар зөвхөн яг голд нь манлайлагчийн байранд байдаг юм билээ. Гэтэл 90-ээд оноос хойш Баабар нарын хүмүүс Сүхбаатарыг ардын хувьсгалд огтхонч үүрэггүй байсан мэтээр сурталдаж ирсэн , гэтэл 1924 онд Данзанг баривчлах үед Сүхбаатар амьд байсан бол та нар ингэж чадахгүй байсан хэмээсэн нь түүний ямар их нөлөөтэй байсны бас нэг тод нотолгоо юм. Ямар ч хувьсгалын үед улс орон дайны байдалтай нөхцөлд зөвхөн хамгийн чадвартай бас бусдыгаа манлайлах чадвартай лидер хүн л бүх цэргийн жанжин цэргийн яамны сайдын албыг авч цэргийн хэргийг мэдэх нь гарцаагүй билээ.

1990 оноос өмнө энэ хүнийг хэтэрхий дөвийлгөн алдар гавьяаг нь хэт лоозогнон хуурамч байдалтай харагдуулж байсан бол сүүлийн жилүүдэд Д.Сүхбаатарын түүхэн үүргийг харлуулж мушгин гуйвуулах нь илүү болчихож. 1921 оны хувьсгалд тодорхой голлох түүхэн үүрэг гүйцэтгэж монголын ард түмэнд үлдэх нэгэн их хүн байсан нь жанжин Сүхбаатарыг манай улс төрийн намуудын тоглоом болгож байдагт би харамсдаг , улс төржих юм бас улс төржихгүй юм гэж байх ёстой санагдана. Ардын хувьсгал бол 1911 оны хувьсгалын үргэлжлэл гэхдээ илүү дэвшилтэд , илүү алсыг харсан , 1921 оны хувьгал бол бүх талаараа өөрчлөгдөж, шинэчлэгдсэн жинхэнэ нийгмийн хувьсгал болсон. Энэхүү хувьсгалын үйл хэрэг их жанжин Д.Сүхбаатартай салшгүй холбоотой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.