Бүх цэргийн жанжин, 20-р зууны Монгол төрийн нэрт зүтгэлтэн Дамдины Сүхбаатар

Одоогоос 127 жилийн өмнөх яг энэ өдөр буюу,Билгийн тооллын 15-р жарны Хар Луу жил, Манж Дачин улсын Бадаргуулт төр хааны 18-р он. Өвлийн сүүл Харагчин Үхэр сарын Цагаан Морь өдөр буюу Пүрэв гарагт, Аргын тооллын 19-р зууны 1893 оны 2-р сарын 2-нд. Халхын Махасамади Далай Сэцэн хан Артсэдийн Цэрэндоржийн аймаг, Ёст бэйс, Улсад туслагч гүн Идшинноровын Гадин ноёны хошууны харьяат хамжлага ард, Цагаан дээлт хэмээх Хайс овогт Төгөөгийн Дамдин, Хэрээд овогт Шүхэртийн Ханд нарын гэр бүлд, Нийслэл Хүрээний Амгалан гацаа хэмээх газарт, Монголын ард түмний баатарлаг хүү, Цогтой эх оронч, Монгол ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг, ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин, 20-р зууны Монгол төрийн нэрт зүтгэлтэн Дамдины Сүхбаатар мэндэлжээ.

“Бидний улс эв саналаа нэгтгэн, нэгэн зүгт нийтээр зориглон хөдөлвөөс мэдэхгүй, чадахгүй гэх зүйл үгүй болж, үүрд цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ”. Дамдины Сүхбаатар(1893-1923)

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.