Д.Сарангэрэл: Монголд коронавирусийн халдвар илрээгүй. Илэрсэн бол нуух шаардлагагүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд коронавирусээс сэргийлэх талаар авч буй арга хэмжээний талаар Улсын онцгой комисс мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Шинэ вирусийн халдвар гарснаас хойш Улсын онцгой комисс, Засгийн газар хэд хэд хуралдлаа. Өнөөдөр ҮАБЗ хуралдаж, энэ аюулаас сэргийлэх, шаардлагатай тохиолдолд авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг уриалж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу:
Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.
Хятадаас ирэх иргэдийг хоёрдугаар сарын 6-наас хойш зөвхөн агаарын тээвэр болон Замын-Үүдийн боомтоор оруулах шийдвэр гаргалаа.
Мөн 3-р сарын 2-ныг хүртэл Монгол Улсын иргэдийг урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа.
Урд хөрштэй хиллэдэг бусад боомтоор ирэх монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлнэ. Итгэмжлэгдсэн ачаа барааг хилээр нэвтрүүлнэ, бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй
Хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа Хятадын ард түмэнд Засгийн газраас бололцооныхоо хэрээр тусламж үзүүлэх шийдвэр\ гаргалаа. гэсэн шийдвэр гаргаснаа УИХ-д танилцуулав.
Улсын онцгой комисс болон Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгч байна.
Д.Сарангэрэл, Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй. Илэрсэн бол нуух шаардлага байхгүй. Нуувал улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болно. Шинэ вирус учир судалсаар байна. Өвчний нууц үе 14, 10 хоног гэж байсан бол хамгийн сүүлд дунджаар 5 хоног гэсэн судалгааг ДЭМБ болон Хятадын эрдэмтэд дөнгөж сая мэдээлээд байна. Ухань хотоос ирэх 30 иргэнийг ХӨСҮТ-д тусгай хаалгаар оруулж, хүн бүрийг нэг нэг өрөөнд байрлуулахаар бэлтгэл хангаад байна.
Ц.Гарамжав, Онц байдал зарласан үед хүнсний нөөцийн асуудлыг хэрхэн хангаж байна вэ? Монгол Улс хэд хоногийн хүнсний нөөцтэй байдаг вэ? Маск олдохгүй байна гэж зүгээр суухын оронд даавууны өөдсөөр хэдэн ээлжийн макс гэр гэртээ оёод, зүүгээч ээ гэж уриалмаар байна.
Д.Сарангэрэл, Улаан сайд жижиг, дунд үйлдвэрийнхэн маск оёж эхэлсэн гэсэн мэдээлэл өгсөн.
эхний ээлжинд нэн шаардлагатай 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн яам шийдвэрлэсэн. Энэ санхүүжилтийг эм хангамж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгсэл, эмч мэргэжилтнүүдийн илүү цагийн цалин урамшуулалд зарцуулагдана.
Н.Энхболд: Хятад улс руу зорчих зайлшгүй шаардлага гарвал Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр Хил хамгаалах ерөнхий газар нэвтрүүлнэ
Ч.Улаан, Стратегийн хүнсний нөөцийг хариуцсан байгууллага нь хангадаг, үүнийг олон нийтэд мэдээлдэггүй. Харин хэрэглээний хүнсний нөөцийг бэлтгэх хүрээнд 8000 тонн мах бэлтгэх ажил явагдаж байна. хөрөнгийн биржээр дамжуулан 545 тонн мах бэлтгэл явагдаж байна.
Агуулахад 14 мянган тонн мах хадгалагдаж байна. Экспортод гаргах зориулалтаар бэлтгэсэн боловч шаардлага хангахгүй болсон учир энэ махыг дотоодын зах зээлдээ борлуулах ажил явагдана. Гурилын хувьд бүтэн жилийн хэрэглээний нөөцтэй. Сүүний хангамж өвлийн улиралд доголддог учир нэмж импортын сүү авдаг.
Ё.БААТАРБИЛЭГ: АМРАЛТ БИШ ХӨЛ ХОРИО УЧИР ХҮҮХДЭЭ ГЭРЭЭС БҮҮ ГАРГА
Ё.Баатарбилэг, Энэ бол амралт биш, хөл хорио тогтоож байгаа юм. Хүүхдээ гэрээс гаргаж тоглуулахгүй, гадуур дагуулж явмааргүй байна. Хүүхдэдээ чанартай хоол унд өгч, телевизээр зааж буй хичээлийг нь үзүүлж, гэртээ хичээлээ хийхэд нь эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй байна.
Н.Энхболд, Хятад улс руу зорчих зайлшгүй шаардлага гарвал Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр Хил хамгаалах ерөнхий газар нэвтрүүлнэ гэсэн шийдвэр гарсан.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Муу эр дайнд хөөрнө гэгчээр Амарсанаа гэж дэд сайд байсан хүн балай балай юм яриад байх хэрэггүй. Тэр хүн Хятад улс руу очъё гээд тэр улс хүлээж авахгүй. Ийм зүйлийг дэвэргэвэл эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний асуудал үүснэ. Улс төрөө өөр сэдвээр хий. Энэ бол улс төржих сэдэв биш. Эрүүл мэндийн сайд байсан хүн ийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй гэв.