Коронавирусээс сэргийлэх зөвлөмж:

1. Аль болох олон хүн цугласан газар явахгүй гэртээ байж дэглэм бариарай. (ялангуяа хүүхдүүд огт гарах хэрэггүй)
Гэрээсээ явахдаа дулаан хувцаслаж, бээлий өмсөж такси, автобусанд болон олон нийтийн газар бүү тайлаарай.
2. Хэрэв бээлийгээ тайлах эсвэл гар барих, хооллох бол гараа нүүрэндээ нүдэндээ ойртуулж болохгүй. Бээлий өмсөхөөсөө өмнө гараа савантай бүлээн усаар сайтар угаагаарай.
3. Өдөр бүр бээлийгээ сайтар угааж, сольж, чийгтэй бээлий өмсөхөөс зайлсхий.
4. Өдөр бүр шинэ маск хэрэглэ. Ашигласан маскаа нүүрнээсээ авах, ханиаж найтаахдаа эрүүл ахуйн дүрэм дагаарай.
5.Ханиаж найтааж байгаа бол дандаа маск зүүгээрэй.
6. Гэртээ гал тогоо, ванны өрөөнд хүн болгон өөрийн гэсэн алчуураа хэрэглэ,
Өөрийн чинь алчуур биш бол бүү хүр. Бүх алчуурыг долоо хоногт хоёр удаа угаа. Чийгтэй алчуур бүү хэрэглээрэй.
7. Хаалганы бариулуудыг тогтмол цэвэрлэ. Өөр хүний гар утас, компьютерийн гарыг ашиглах хэрэгтэй бол гараа нүүрэндээ бүү хүргэ, гараа нэн даруй угаана уу.
8. Хүүхдүүддээ хэзээ ч хэн нэгний аяга, савнаас ууж, гараас нь юм авч идэж болохгүй гэж хэлээрэй.
9. Бүх гал тогооны хэрэгслийг дараагийн хоол идэх хооронд сайтар угааж, эрүүл ахуйн шаардлага ханга. Одоохондоо өвчин намдтал гадуур хоол идэх, ресторанаас зайлсхий.
10. Цонхоо онгойлгож цэвэр агаар оруул, өрөөндөө цэвэрлэгээ сайн хийгээрэй.
11. Халуурч байгаа найз эсвэл гэр бүлийнхээ гишүүд байвал маск зүүгээрэй. Хуучин хаяхаар болсон маск, бээлийгээ уутанд хийгээд битүүмжилж, хогийн саванд хийгээрэй.
12. Гадуур явахгүй гэртээ байж халуун хоол, шөл (адууны махтай бол бүр сайн) ууж идэж байгаарай. Мах өндөгийг бүрэн болгож хэрэглэхээс гадна түүхий загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, мах хэрэглэхгүй байгаарай.
13. Гадуур өмссөн хувцастайгаа гэртээ байх болохгүй, хувцсаа сольж байгаарай.
14. Өрөөний чийгшүүлэгчийг багасгаж хэт чийгтэй орчинд байхаас татгалзаарай.
15. Биеийн эсэргүүцлийг сайжруулах үүдэээс чацаргана, аньс, нэрс жимсний халуун шүүс, халуун аарц, шөл хэрэглээрэй, өдөрт 1 удаа 500 мг Витамин С ууж болно.
16. Дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй байгаарай.
17. Спиртэн суурьтай цэвэрлэгээний бодис, гар ариутгагч гель байнга ашиглаарай.
18. Гар утсаа өдөр бүр спирттэй хөвөнгөөр арчиж цэвэрлээрэй
Эрүүл Монгол хүн - Эрхэм баянАмжилт хүсье.