
Хуучин хэвлэх үйлдвэрийн барилга (балгас) дотор хэн ч ойртож чадахгүй хүн (Н.Энхбаяр биш шүү) амьдраад байв. Цагдаа нар ойртож чадахгүй хэсэг тойрч байгаад ам хамраа даран зугтаана. Үс гэзэг ширэлдсэн, саажилттай, бөөс хуурс, хир даг, өмхийрсөн үнэр нь ханхалсан эмэгтэй тэнд орогноод байж. Золбин нохой байсан бол хотын захиргаа хариуцаж болох ч төр засаг хүнээ гээчихсэн. Хамгийн хэцүү нь хөөрхий тэр эмэгтэй жирэмсэн болчихсон бөгөөд бараг л тэндээ ноохойлон төрөх шинжтэй болжээ. Тэр хавийн хүмүүс халамж үйлчилгээний газрууд руу утас цохин дуулгасан байна. Бичиг баримтгүй, хэл ярианы бэрхшээлтэй, бараг хагас зэрлэг эмэгтэйг авах албан байгууллага, мэдэх хүн гарсангүй. Аргаа барсан цагдаагийн "Амьдрах ухаан" төвийн Загдаа руу хэл хүргүүлсэн байдаг. Мань эр маани мэгзэм шиг хараал ерөөлөө урсган ирээд тэр ядарсан эмэгтэй аваачаад бүх хувцасыг нь шатаан, үсийг нь хусаад хаячихсан. Тэр эмэгтэйн үсийг хуссан даруйд "Ялтан шиг үсийг нь хуслаа" гэсэн хэл яриа хүртэл гарч байжээ. Яр түүхийнд нь эм тариа түрхэн эдгээгээд хэрүүл хийн сувилалд хэвтүүлэн төрүүлсэн юм билээ. Хүүхдээ ч олигтой хөхүүлж чадахгүй, хүний тооноос хасагдсан эмэгтэйг асарч тойлсон хүнд буруу байхгүй. Шүүмжилж, шүлсээ үсэргэх амархан ч бөөс хуурс, яр түүхийтэй ноцолдох хэд байгаа юм. Архины хамааралтай, сэтгэцийн эмгэгтэй хагас галзуутай хараал хэлэлгүй, хүний эрхээр ярих гээд үз л дээ. Миний үзэл бодол нэг лайв үзээд өөрчлөгддөг, дагаж намирсан дарцаг биш гэдгээ илэрхийлж "роман"-хаа 2-р ангийг чамд зориулав..
БНН-ЫН ДАРГА НИЙТЛЭЛЧ Б.ЖАРГАЛСАЙХАН
Сэтгэгдэл (1)