Зах, худалдааны төвийг хаахгүй тул хүнсний хомстол үүсэхгүй

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тус мэдээллийн үеэр "Хүнсний нөөц дуусах асуудалгүй байхгүй. Томоохон худалдааны төвийг хаах шийдвэр гараагүй учраас хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдан авах шаардлагагүй. Харин иргэд, олон нийт ариутгал сайн хийж, ахуйн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Мөн Буянт-Ухаа хороололтой холбоотой худал мэдээлэл тарсан. Нийслэлийн зүгээс хөлдөх эрсдэлээс сэргийлэх зэрэг асуудлаар орон гэргүй хүмүүсийг хороо, дүүрэгтэй нь хамтран нийгэмшүүүлэх ажлыг хийдэг. Буян-Ухаа хороололд орон гэргүй 3000 иргэнийг толгой хорогдуулах гэж байна зэрэг ташаа мэдээлэл гарсан. Ийм шийдвэр Нийслэлийн засаг даргын тамгын газраас гаргаагүй.
Хэвлэл мэдээлллийн байгууллага болон иргэд хэн нэгний тараасан буруу, ташаа мэдээллийг нягталж, шалгаж байж цааш нь түгээж байхыг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал онцоллоо. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах журам гэж бий. Чийрэгжүүлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хязгаарлаагүй гэж мэдээллээ.