Ухань хотод байгаа оюутнуудыг эх оронд нь яаралтай авчрахаар боллоо

  Ухань хотод байгаа оюутнуудыг  эх оронд нь яаралтай авчрахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар БНХАУ-ын Ухань хотод байгаа Монголын 31 иргэнийг эх оронд нь авчрах үйл ажиллагааг БНХАУ-ын талтай хамтран зохион байгуулах үүргийг Шадар сайд болон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нарт үүрэг болголоо. 

Шадар сайд Ө.Энхтүвшин "Ухань хотод Монголын 31 иргэн байгаа. Хориг тавьсан учраас БНХАУ-ын талтай эхлээд зөвшилцөнө. Бид ямартай ч иргэдээ авчирна гэсэн байр суурьтай байна. Онгоц явуулж таарах болов уу. Даваа гараг буюу маргааш энэ асуудал тодорхой болно" гэсэн юм. 

Эх сурвалж:GoGo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.