Гэрийн эзэн рүү дайрсан чоныг эхнэр нь гурилын элдүүр, сүхээр цохиж намнажээ

 Гэрийн эзэн рүү  дайрсан чоныг эхнэр нь гурилын элдүүр, сүхээр цохиж намнажээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан хад багийн малчин И.Серикийн хотонд энэ сарын 22-ны өдөр чоно оржээ.

Гэрийн эзэн нохой хуцах чимээгээр гадаа гарахад малын хашааны өмнө ирсэн чоно өөр рүү нь дайрсан байна. Тухайн үед гартаа ямар ч багаж, зэвсэггүй байсан И.Серик чоныг гараараа тогтоон барьж, гэртээ байгаа эхнэрээсээ тусламж хүсжээ. Эхнэр нь чоныг гурилын элдүүр болон сүхээр цохиж алсан байна. Чоно намнасан малчин гэр бүлд ямар нэгэн хохирол учраагүй гэнэ. 

Эх сурвалж:Montsame.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.19.175)
    Чонын анчин Арааш
    2020 оны 09 сарын 29 | Хариулах
  • zochin (127.0.0.1)
    Alj baigaaiinshuu kkk Mundag bna
    2020 оны 01 сарын 26 | Хариулах