Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ. 

    Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ. 

Э.Мөнх-Очир нь Төр нийгмийн  зүтгэлтэн Л.Энэбиш агсны хүү бөгөөд 2008-оны УИХ-ын сонгуульд МАН-с Булган аймагт  нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан удаатай.

Тэрбээр:

2002 он Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга

2003-2004 он Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Аялал жуулчлалын хэлтсийн дарга

2004-2007 он Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга

2007-2008 он Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

2008-2012 он Монгол Улсын Их Хурлын гишүүн

2013-2019 он Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Стамбул хотод суух Ерөнхий Консулаар ажиллаж байсан билээ.

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд:

1.Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа

2. Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал

3. Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан

4.Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх           Д.Пүрэвдаваа

5. Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга

6. Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат

7.Зөвлөх Э.Мөнх-Очир

Харин Ерөнхийлөгчийн Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр А.Гансүх, Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр Д.Дагвадорж хоёр ажиллаж байгаа билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.