

Өнөөдөр УБ хот орчимд өдөртөө -8-10 хэм, шөнөдөө -18-20 хэмийн хүйтэн.
Ойрын 2-3 хоногт Улаанбаатар хот, Завхан, Хөвсгөлийн нутгаар шөнөдөө хүйтэн хонох төлөвтэй.
Энэ 7 хоногт нийт нутгаар цас орохгүй цаг агаар тогтвортой байх төлөвтэй.


Бямба, Ням гаригт нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч төвийн нутгаар өдөртөө -4-6 хэм хүйтэн байна.
Гэвч ирэх 7 хоногт хүйтний эрч дахин чангарч өдөртөө -8-10 хэмд хүрэх төлөвтэй.