Гэрийн тэжээвэр хонины гарал үүсэл:

                           Гэрийн тэжээвэр хонины гарал үүсэл

Гэрийн тэжээвэр хонь нь Европ болон Өмнөд Азийн нутгаар тархсан зэрлэг Муфлон хониноос үүсэлтэй гэж үздэг. Муфлоныг гаршуулан гэрийн тэжээвэр хонь болгосон цаг хугацаа нь тодорхойгүй байдаг. Ойролцоогоор 9000- 11000 мянган жилийн өмнө Эртний Грекийн нутагт гаршуулсан гэж үздэг байна. Хүн төрөлхтөний хамгийн анх гаршуулсан амьтан хонь гэж үздэг бөгөөд эртний Ираны уран баримлуудад мал аж ахуй эрхэлж байсныг илтгэх баримлууд нилээд байдаг. Хонийг анх мах, сүү , арьсны чиглэлээр өсгөн үржүүлж байжээ.

Нийтий тооллын өмнөх 6000 гаруй жилийн өмнө Иран болон Перс орчмын хүмүүс анх хонийг ноосны чиглэлээр үржүүлж Африк болон Европын улс орнуудад экспортлон худалдаа наймаа эрхэлж улмаар Ромчууд Англид гаршуулсан хонийг нутагшуулж Англичууд дэлхийн анхны том хэмжээний ноосны үйлдэрийг байгуулж байжээ. Үүнээс үүдэн Европд Испани, Англи улсууд хонины аж ахуйг эрчимжүүлэн хонины ноос үйлдвэрлэлийн тэргүүлэгч улсууд болсон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.