З.Боргилмаа: Гүтгэлэг тараагчид сэтгүүлчдийн ард нуугдах боломжгүй болсон

    З.Боргилмаа: Гүтгэлэг тараагчид сэтгүүлчдийн ард нуугдах боломжгүй болсон

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага хэн нэгэн иргэн, албан тушаалтан, байгууллагын талаар түгээсэн мэдээллээс болж Зөрчлийн хуулиар торгуулдаг байсан. Тэгвэл гүтгэхтэй холбоотой заалт Зөрчлийн хуулиас хасагдаж, Эрүүгийн хуульд орсон нь хэвлэл мэдээллийнхний хувьд онцлох сэдэв болоод байна. 

Сүүлийн хоёр жил Зөрчлийн хуулиар гүтгэлэг, доромжлол мөн эсэхийг шийдвэрлэх явцыг зохицуулсан ч тийм зөв зүйтэй хуулийн хэрэглээ байж чадаагүй. Баримт нь үнэн ч сэтгүүлчдийг шилжсэн утгатай үг, хэлц, тооны зөрүү зэрэг дээр шүүхийн шийдвэргүйгээр шийтгэл оногдуулж ирсэн энэ байдалд сэтгүүлчдийн байгууллага, холбоод шүүмжлэлтэй хандаж, сэтгүүлч, редакцийг эдийн засгийн дарамтад оруулж буй гүтгэх хэмээх заалтыг Зөрчлийн хуулиас хасах, тэгэхдээ олон улсын гэрээ конвенциар хүлээсэн үүрэг, амлалтдаа нийцүүлэн Эрүүгийн хуульд ч оруулахгүй байх шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад субьектүүдэд илэрхийлж ирсэн билээ. 

Зөрчлийн хуулиар сэтгүүлч гүтгээгүй гэдгээ нотлохын тулд эх сурвалжаа зааж өгөх шаардлагатай болдог байсан. Харин одоо Эрүүгийн хуулийн 13.14-өөр гомдол гаргагч нь тухайн мэдээллийг илт худал гэдгийг нотлох үүрэгтэй болжээ. Цагдаа шүүхийн өмнө нотолж чадахгүй бол гомдол нь хэрэгсэхгүй болно. Харин сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхээ хадгалж үлдээх боломжтой болсон гэхчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын амин чухал асуудлууд хуулийн шинэ зохицуулалтаар шийдэгджээ.  Энэ талаар МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч З.Боргилмаа маш тодорхой тайлбарлажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.