
Ардчилагчдын анхдагчдын нэг Их зохиолч Чойжилын Чимидийн хүү Энхээгийн журмын нөхөртөө бичсэн захидалаас...
Анх 1989 оны арваннэгдүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотод болсон "Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөө"-ний индрээс МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоонд өргөх бичиг барих хэмжээнд хүрч задарсан...
Зөвлөгөөн дээр бид улс төрийн байгууллага байгуулах санааг дэвшүүлэх үеэр эргэлзэж байсан хүмүүс цөөнгүй. Тэд өөрчлөн байгуулалтын хүрээнд асуудал аяндаа шийдэгдэж магадгүй гэсэн санааг зөвлөгөөний индэр дээрээс дэвшүүлж, эрх баригчдад уриалах талыг барьж байсан юм. Тэр үеэр драмын найруулагч Баатар /одоо УГЗ/ огт өөр хүний нэр дуудсныг далимдуулан индэр дээр гарч ирээд:
- Та нар энэ эрх баригчдаас гуйгаад ямар ч нэмэр байхгүй. Эд нар та нарын үгийг нэг чихээрээ оруулаад, нөгөөгөөрөө гаргана, эд нар юуг ч өөрчлөхгүй, өөрчлөх чадвар ч байхгүй. Залуучууд өөрийнхөөрөө л яв!- гэж билээ.
Энэ үг эргэлзэж байсан хүмүүсийг /бид дотроо тэднийг "умеренные радикалы” гэдэг асан/ дор нь эргүүлснээр МоАХ-ны эх үүсвэрийг тавьсан юм. Тэгэхээр "би эднийг улс төрийн замд оруулсан” гэж хэлэх эрх чамаас илүү, одоо бараг тэгж хэлж байснаа ч мартчихсан байж магадгүй Баатар найруулагчид бий шүү...