
МАН мөнгөтэй хүмүүсийг бус ёс зүйтэй, мэдлэг боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлнэ
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцжээ.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй. Гэхдээ нэр дэвшигчдэд ёс зүйн болон олон нийтийн дундах рейтингийн шалгуур тавина" гэж мэдэгдлээ.
Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг бид МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Судалгааны дүнгээр олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй.
МАН сонгуулийг аль болох бага зардлаар, хямд төсөр явуулж, сонгуулийн дүнд нөлөөлөгч хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах зарчим барьж байгаа аж.
Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүр мөсөн зогсооно.
Сэтгэгдэл (1)