
Шинэ он солигдох мөчид монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх болсон тухайгаа зарласан ч улс төрийн намууд, эдийн засагчид, түүнчлэн УИХ-ын гишүүдийн дунд ч шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөж байгаа билээ. Саяхан ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаж яаралтай горимоор хэлэлцүүлэх гэж байгаатай холбогдуулж О.Баасанхүү гишүүн өөрийнхөө санал, хүсэлтээ ҮАБЗ-д хүргүүлсэн байна.
