Монголын морин спорт уяачдын холбоо хаврын уралдааны талаар ХЭҮК-т хандлаа

                Хаврын уралдааны талаар ХЭҮК-т хандлаа

Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагууд Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадоржид хаврын уралдааныг зохион байгуулах тухай саналаа албан бичгээр хүргүүллээ.

          

ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, Тэргүүлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай, ажлын албаны дарга Б.Батбаатар, эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор П.Энхцэцэг нар  Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах  референт Л.Дүгэрсүрэнтэй уулзаж  Үндэсний их соёлын өв, уламжлалын дархлааг хадгалах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах тухай саналаа албан бичгээр хүргүүлж, санал солилцлоо.

Энэхүү уулзалтаар  ММСУХ нь хүүхдийн язгуур эрх, эрх ашгийг хангах, хамгаалах чиглэлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, төрийн болон олон улсын байгууллагатай хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж хамтран ажиллаж байгаа бөгөөд тэр дундаа хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах, тэдгээрийг алдаршуулахад томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагаа дурьдаад Хүүхэд хурдан морь унах нь тэвчишгүй хөдөлмөр биш гэдгийг унаач хүүхдүүдийн сэтгэлзүйн байдлыг судалсан судалгааны дүгнэлтэд суурилсан байдлаар танилцууллаа. Мөн дэлхий дээр хүүхэд морь унах, уралдах, үндэсний өв уламжлалаа өвлөхийг шууд хориглосон ямар ч үндэсний болон олон улсын хүний эрхийн зохицуулалт, баримт бичиг байхгүйг дурьдаад   хаврын морин уралдааныг цаг уурын хувьд нэмэх хэмийн дулаан өдрүүдэд, 12 болон түүнээс дээш насны хүүхдээр унуулан, зуны уралдаанаас ялгаагүйгээр зохион байгуулалтыг хангаж, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж зохион байгуулах саналаа илэрхийллээ.

ММСУХ-ны олон мянган гишүүн уяач, туслах уяачид, уралдаанч хүүхдүүд, тэдгээрийн гэр бүлийн эрх ашгийг хүндэтгэн, хууль, холбогдох захиргааны акт, дүрэм, журмуудыг баримтлан ММСУХ-той хамтарсан ажлын хэсэг гаргаж цаашид хаврын уралдаан уралдах нөхцөл боломжийг бүрдүүлж, үндэсний их өв соёлоо хадгалахад хамтран ажиллахыг хүслээ.

                                                                                                    

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Хаврын уралдааныг хийлгэвэл хэдэн малчдынх нь алга нь тэнийнэдээ...сонгууль дөхөөд бүх УИХ-н гишүүн болох гэсэн хүмүүс баахан бай мөрийгий нь дааж мөнгийг бол цацна шдээ уг нь
    2020 оны 01 сарын 07 | Хариулах