Т.ДОРЖСҮРЭН:О.Цэнд-Аюуш хэмээх энэ ”хүлэг” удахгүй хол тасрана гэдэгт итгэж яваа.

Энэ хүүг дунд сургуулийн хүүхэд байхаас нь мэдэх юм.Сэлэнгэ аймаг Г.Сэр-Одын нэрэмжит "ДУНГИЙН ЭГШИГ" хүүхдийн яруу найргийн наадам явуулж эхлээд 30 жил өнгөрч байна. Энэ 30 жилд тасралтгүй шүүгч хийжээ.Тээр жилийн энэ наадамд Зүүнхараа хотоос 10-р ангийн сурагч О.Цэнд-Аюуш гэдэг хүү ирж билээ.Миний шавь Батжаргалын Бат-Эрдэнэ өмнө нь бага насанд 2 түрүүлсэн үеийнхнээсээ хол тасарчихаад байсан хүү тэр жил бас 10-р анги байв. Хоёр хүү торолгүй үзүүр түрүүнд үлдсэн. Тэр наадмын ерөнхий шүүгч миний бие үзүүр түрүүний хоёр хүүгээр 4 шүлэг уншуулсан юм. Төгсгөлийн хоёр шүлэгт О.Цэнд-Аюуш хүү илүүрхэж билээ. Тэгээд түрүүлсэн. "Хүрэл тулга" наадамд Сэлэнгийнхээ нэрийг хамгаалж мөнгөн медаль хүртсэн. Их уран зохиолын анхны гараа энэ байсан бизээ.Б.Бат-Эрдэнэ маань "Би явмаар байсан шүү дээ багшаа " гэхэд нь "Илүү нь улсад явнаа миний хүү" гэж хэлж билээ.Б.Бат-Эрдэнэ маань хорь ч хүрээгүй бурханы орноо зорьсон доо. О.Цэнд-Аюушийгаа би их баяр наадмын дэвжээнд Эрдэнэчулууны шарга азарга шиг тасарчихаад барианы үзүүр дээр хүмүүс рүү хадуураад эргэж араас нь хөөж айрагддаг хүлэг шиг санаж явдаг юм. Энэ жил ч мөн тийм байлаа.Үеийнхнэээсээ их илүү дээ энэ хүү. "Болор цом"-ын эзэн байна гэдэг бусдаас туурайн чимээ сонсогдохооргүй тасархай байна гэж ойлгодоггүй.

Алтан үеийнхэний тоосонд 10 жил орсон хүний хувьд тэгэж л боддог. Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, П.Бадарч, З.Дорж, Д.Урианхай,Т.Очирхүү,Б.Доржпалам Ц.Чимидддорж...гээд аварга "морьд"-ын араас туурайн чимээтэй явсан болохоор тэр шүү дээ.Д.Нямсүрэн ахтайгаа, В.Батбаяр дүүтэйгээ наадамд зодоглож ганц нэг лонх суллаж явсан он жил их холд үлджээ. О.Цэнд-Аюуш хэмээх энэ "хүлэг" удахгүй хол тасрана гэдэгт итгэж яваа.

Т.ДОРЖСҮРЭН

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.