
Хавдар судлалын үндэсний төвийн захирал, гавьяат эмч Ж.Чинбүрэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж түүний оронд АШУҮИС-ийн Анагаах ухааны боловсрол судлал сувилахуйн эрдэмтдийн зөвлөлийн дарга АУ-ны доктор Н.Эрдэнэхүү томилогдсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Ж.Чинбүрэн эмч 2020 оны сонгуульд МАН-с нэр дэвшихээр болж ажлаа хүлээлгэж өгчээ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой, 2019 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол улсын хүний гавьяат эмч цол хүртсэн бөгөөд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ''Алтан сарнай -2019 ''цомын эзэн болсон билээ.Тэрбээр Сүхбаатар аймгийн уугуул, Говь-Алтай аймгийн хүргэн юм байна.
Сонгуулийн тухай хуулийн 26.6-д "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" хэмээн заасан байдаг.