Сэтгүүлч Б.Отгон: Тэтгэврийн зээл тэглэх  мөнгөөрөө гадаад өрөө тэглэж ,үндэсний аюулгүй байдлаа хамгаална уу!!!

Улс төрчдийн зөвхөн сонгууль бодож өөрийгөө таалуулах гэж амласан бэлэн мөнгөний амлалтууд ,”хувь”,”хишиг”, “тэглэлт” .... эргээд үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлж, цалин орлогыг булааж, валютын ханш өсгөж, ажилгүйдэл, ядуурлыг нэмж, баялгаараа барьцаалагдаж, гадаадын улс орнуудын өрийн занганд оруулдагийг бид биеэрээ мэдрээгүй гэж үү!! Өнөөдөр хөгшчүүдийн зээлийг тэглэсэн ч маргааш авдаг тэтгэвэр нь импляцид идүүлж, үр хүүхдүүдийнх нь цалин орлого амьдралд улам хүрэлцэхгүй болно. Бас тэтгэврийн зээл авалгүй, болгож ирсэн ахмадууд хохирно.

Өнөөдөр монгол улсын гадаад өр 30 тэрбум ам долларт хүрсэн. Бүтэн 7 -8 жилийнхээ төсөвтэй тэнцэх хэмжээний гадаад өрийг хүн амынхаа тоонд хуваавал нэг хүнд бараг 20 сая төгрөгийн гадаад өр оногдож буй. Их гүрнүүд буурай хөгжилтэй орнуудын баялгийг хяналтандаа байлгахын тулд зээл , тусламж нэрээр зориуд өрийн урхинд оруулдаг технологитой.
Гадаад өрөө төлж чадахгүйн эрхэнд газар нутгаасаа тастаад Хятадад өгсөн улс ч байна.

“ Зээл тэглэх “мэтийн улс төрчдийн “таалагдах” өвчний бас нэг аюул нь бэлэнчлэх сэтгэлгээ, амар хялбар аргалж амьдрах, авсан зээлээ төлөхгүй байх хэмжээний хариуцлагагүй байдлыг өөгшүүлдэг. Дулаан сууцанд амьдарч, приусэнд залрах бүү хэл эсгий гэр, хөдсөн дээлтэй явахдаа өвгөд минь тусгаар тогтнолоо зарж идээгүй юм шүү. Улс төрчдийн хууран мэхлэлтийг тэвчлээ гэхэд үнэгүй юм авахын төлөө улангасагчид олон болсонд гутармаар...
Тэтгэврийн зээл биш Гадаад өр л үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал шүү!!! Доллар өсөхийн хирээр өр нэмэгдэж байна. Салхит байтугай ордуудаа өгөөд ч дийлэхгүйгээр өсч байгаа гадаад өрөө яах вэ? Ерөнхийлөгчийн амлалт үнэндээ улсаа хорлосон урьдын эрх баригчдын алдааг давтаж буйд харамсч байна. Нөгөө та нарын үзэн ядаад байдаг МАНАН мафиас ялгаа юу байна вэ?
Тэтгэвэр тэглэх мөнгөөрөө гадаад өрөө бага ч гэсэн багасга!!! Бидэнд эх орон, эрх чөлөө минь идэх хоолноос үнэтэй! Тэтгэврийн зээл голдуу ахуйн зээлд зориулагдсан билээ. Үнэгүй юм зөвхөн хулганы хавханд л байдаг.

Сэтгүүлч Б.Отгон 2020.01.01

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ЗОЧИН (127.0.0.1)
    Сая оны өмнө ТЭТГЭВРИЙН зээлээ төлчихсөн, ОДОО ЦАГААН САРЫН ӨМНӨ ДАХИН ЗЭЭЛ АВДАГ, гэтэл зээл олгохгүй гээд тэнэгтлээ, тэгээд цагаан сараа яаж хийх юм бэ, тэгвэл ЗЭЭЛГҮЙ ХӨГШЧҮҮЛИЙНХ НЬ 1 ЖИЛИЙН ЗЭЭЛТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ БАС ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА шдээ, зээлгүй хөгшчүүлээ алагчилж үзэж болохгүй шүү ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, одоо тэгээд зээл авч чадахгүй, хохирох юм уу
    2020 оны 01 сарын 03 | Хариулах
  • ЛУВСМАА (127.0.0.1)
    1995-2019 ОНЫ ХООРОНД НДШ ТӨЛӨӨГҮЙ БОЛ НӨХӨЖ БОЛНО Нийгмийн даатгалын сангийн шимтгэл нөхөн төлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуулиар жил бүр оны эцсээр Үндэсний статистикийн хорооноос явуулдаг А тооллогод бүртгэгдсэн малчин өрх мөн татварын албанд бүртгүүлж, дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол нөхөн төлж, ажилласан жилээ нэмэгдүүлэх боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төг болж байгаа тул шимтгэлийг сарын 42.000 төгрөгөөр тооцож 10 жилийнхийг буюу 5 сая төг төлснөөр хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх үүсэх аж. Хууль нэг жил хэрэгжинэ. 100.000 орчим иргэн хуульд хамрагдаж, 133 тэрбумын орлого төвлөрнө гэж хууль санаачлагчид тооцсон байна. Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

  • Зочин (127.0.0.1)
    Тэр өр тавьж идсэн улсууд нь төлж хариуцлагаа хүлээнэ биз
    2020 оны 01 сарын 02 | Хариулах