“Guardian” 2020 онд сонсох хамтлагаар “The Hu”-г нэрлэв

“Монголын үндэсний язгуур урлагийг орчин үеийн метал рок урсгалтай хослуулсан Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлаг нь 2018 онд анхны уран бүтээл болох “Yu ve Yu ve” дуугаа гаргасан бөгөөд өдгөө 25 сая хүнд хүрчээ. Анхны цомог “The Gereg” нь 2019 онд дэлхийн хэмжээнд хит болж, “Billboard Chart”-г тэргүүлсэн юм. Тус хамтлаг нь хоёрдугаар сарын 8-наас эхлэн дэлхийн улсуудаар аялан тоглолтоо хийх гэж байна” хэмээн “Guardian” онцолсон байна.
Мөн дээрх жагсаалтад Америкийн залуу дуучин Билли Айлиш, реппер Триппи Редд, Английн “The Who” хамтлаг, дуучин Майкл Киванука, Канадын дуучин Граймс нар багтсан бол 2020 онд заавал сонсох сонгодог хөгжмийн төрөлд Английн хөгжмийн зохиолч Кассандра Миллерийн бүтээлүүд, домогт Бетховений сүүлчийн концерт буюу 1808 оны концертын шинэчилсэн хувилбар зэрэг багтжээ.
Эх сурвалж:GUARDIAN, Nеws.mn