Түүхэн баярт энэ өдөр Алтай нутгийн эрхэм хүмүүс алдар гавьяаны эзэд боллоо

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Түүхэн баярт энэ өдөр Алтай нутгаараа овоглосон алдар цуутай,  хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлээрээ олон түмнээ үлгэрлэж, сайн нөлөөлөл дууриалыг  түгээж яваа  эрхэм хүмүүс  төр түмнийхээ хайр хүндэтгэлийг  хүлээлээ. Та бүхний ажил үйлс, амжилт бүтээл  Алтайн их уулс шигээ өндөр, сүрлэг,  өгөөжтэй байхын ерөөл өргөе.

        ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТОНХИЛ СУМЫН УУГУУЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ЗӨВЛӨХ 

                  МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЧОЙЖУУРЫН ДАШНЯМ

Говь-алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Ховд их сургуулийн багш Монгол улсын гавьяат багш Бавалын Даваадорж

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТАЙШИР СУМЫН УУГУУЛ,  НИЙСЛЭЛИЙН ''ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ'' СУРГУУЛИЙН

СУРГАЛТЫН МЕНЕЖЕР МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЛАМЖАВЫН ОЛЗВОЙ 

           ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХАЛИУН СУМЫН УУГУУЛ ''ДАРХАН НЭХИЙ'' ХХК-ИЙН ЗАХИРАЛ

           МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЭРДЭНЭДАЛАЙН БАТСАЙХАН 

 “Дархан нэхий” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Эрдэнэдалайн Батсайханд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат цолыг олголоо. 1983 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж, “Дархан нэхий” үйлдвэрийг 1999 оноос хойш удирдаж, дотоодын түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингээх тал дээр чармайн ажиллаж байгаа таны гавьяа, таны хамт олныг үнэлж байгаа юм.

Сүхбаатар аймгийн уугуул,  Говь-Алтай аймгийн Бигэр сумын хүргэн Хавдар судлалын үндэсний төвийн захирал Монгол улсын хүний гавьяат эмч Жигжидсүрэнгийн Чинбүрэн

Эрүүл мэндийн салбарт олноо “Хавдрын Чинбүрэн” хэмээн танигдаж, элэгний мэс заслаараа дэлхийд монгол эмч нарын ур чадварыг хүлээн зөвшөөрүүлж яваа Хавдар судлалын Үндэсний төвийн захирал, манай улсын шилдэг залуу эмч Ж.Чинбүрэнд Монгол Улсын Хүний гавьяат эмч цол хүртээлээ. Баяр хүргэе танд. Манай улс хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа энэ хэцүү үед Монгол Улсад нэвтрүүлсэн элэгний болон нойр булчирхайн мэс засал, Монголд эмчлүүлэх боломжгүй өвчний жагсаалтыг бууруулж, хавдрын өвчлөл, шалтгаан нөхцөлтэй тэмцэж байгаа болон цаашид хийхээр зорьж олон ажилд тань амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Дашням (127.0.0.1)
    Баярлалаа. Та бүхэндээ амжилт бүтээл, аз жаргалын дээдийг ерөөе
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • Александр (127.0.0.1)
    Өндөр их Алтай нутгаараа овоглосон хөдөлмөрөө үнэлүүлж ГАВЪЯАТ цол хүртсэн сайхан хүмүүст амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
    2020 оны 12 сарын 29 | Хариулах
  • Jargal (127.0.0.1)
    Altaigaar ovogloson ta buhendee bayar hurgey ee. Undur ikh Altai mini unu munhud tushig ee
    2020 оны 12 сарын 29 | Хариулах