ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэнд Гавьяат цол олголоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  зарлиг гаргаж, ажил үйлсдээ амжилт гаргасан эрхэмүүдэд гавьяат бол олголоо. Ерөнхийлөгчийн зарлигаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэнд хүний гавьяат эмч цол олголоо.

Ж.Чинбүрэн нь элэгний мэс заслын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг эмч бөгөөд Монгол Улсдаа элэг шилжүүлэн суулга хагалгааг нэвтрүүлж, ''Элэг бүтэн Монгол ''хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. Түүний хөдөлмөрийг Монголын төр үнэлж, хүн ардынхаа эрүүл энхийн үйлсэд их амжилт гаргахыг хүслээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.