КЕРОСИНД ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ТОГТООЁ

                                      КЕРОСИНД ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ТОГТООЁ

Төр арга хэмжээ авч, хотын иргэдэд түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглээд эхэлсэн. Хотын утаа илт багассан. Гэхдээ өргөс авсантай адил сураггүй алга болчихгүй л дээ. Харин хааяа нэг өтгөрөөд байгаагийн гол буруутан нь автомашинаас гарч буй хорт хий гэдгийг албан эх сурвалжууд тайлбарлаад байгаа.

Энэ үнэн байх магадлал маш өндөр. Учир нь хуурамч шатахууны асуудал байнга яригддаг. Тэгээд чимээгүй болдог. Хотын утаатай холбогдоод дахиад л яригдаж эхэллээ. Тиймээс Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл олон талын ач холбогдол бүхий нэгэн санаачлагыг дэвшүүлж байна.

Бид “Керосинд онцгой албан татвар тогтооё” гэж байгаа юм. Керосиныг Монгол Улсын хилээр татваргүй оруулж ирдэг. Гэтэл керосин бол нефтийн бүтээгдэхүүн. Монголд найруулагддаг хуурамч шатахууны гол найрлага юм. Тэгээд ч дээхнэ үеийнх шиг керосиноор дэн барих зэргээр ахуйн хэрэглээнд ашиглах явдал үндсэндээ алга болсон. Харин керосиныг онцгой албан татвартай болгосноор хэд хэдэн ач холбогдолтой.

Нэг. Улсын төсөвт тодорхой орлого бий болно.
Хоёр. Хуурамч шатахуун гэдэг ойлголт, хардалт, сэрдэлд алга болно.
Гурав. Автомашины яндангаас гарч байгаа утааны хорт байдал багасч, хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой нэмэр болно.

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл



 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.