
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож төрийн мэдэлд авснаас хойш түүхэндээ анх удаа улсад 1 их наяд орчим орлого төвлөрүүлжээ. 2016 онд ердөө 184 тэрбум төгрөг төвлөрүүлж байжээ.
“Эрдэнэт” үйлдвэр 2019 онд түүхэндээ хамгийн их буюу 936.6 тэрбумын орлого төсөвт төвлөрүүлжээ.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 2019 онд улс болон орон нутгийн төсөвт 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 41 жилийн түүхтэй үйлдвэрийн түүхэнд улсад хамгийн их орлого төвлөрүүлсэн жил болжээ. Энэ нь 2016 оноос 5 дахин, 2017 оноос 1.6 дахин, 2018 оноос 1.4 дахин өндөр үзүүлэлт юм. 1990-ээд оны Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих эхний жилүүдэд улсаа тэжээдэг саалийн ганц “үнээ” байсан үйлдвэр 2016 онд 184, 2017 онд 580, 2018 онд 655 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж, баялаг бүтээж байв. Мөн гаалийн төлбөр хураамж, цахилгаан эрчим хүчний төлбөрт 206.7 тэрбумыг төлсөн байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2019 оны үйл ажиллагааны үр дүнгээр улс, орон нутгийн төсвийн төлбөрт болон гааль, цахилгааны төлбөрт нийт 1 тэрбум 143.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.