Алс хязгаарын суманд зорчигч тээврийн нислэг үйлдэх бэлтгэл хангаж байна

     

Орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, үе шаттайгаар өргөтгөх, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх төрийн бодлого, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах, орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах Засгийн газраас тавьсан зорилтын хүрээнд “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг УИХ-аар баталлаа.

Энэхүү хөтөлбөр нь алслагдсан аймаг, сумд руу хийх нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэн, 18 хүртэлх насны хүүхэд орон нутгийн нислэгээр хөнгөлөлттэй зорчих тогтолцоо бүрдэж буй юм. Зарим суманд зорчигч тээврийн татаастай нислэг үйлдэх бэлтгэл ажил хийгдэж эхлээд байна гэж  ИНЕГ-аас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.