Байгалийн түүхийн музейн өмнө нь байсан хоёр чулуун арсланг Богд хааны ордон музейн ”Амгалан энхийн хаалга”-ны өмнө байрлуулав.

Байгалийн түүхийн музейн өмнө нь байсан хоёр чулуун арсланг Богд хааны ордон музейн "Амгалан энхийн хаалга"-ны өмнө байрлуулав. Энэхүү хоёр чулуун арслан нь Богд хааны Шар ордны өмнө байсан бөгөөд 1954 онд Улсын төв музейн барилга /Одоогийн Байгалийн түүхийн музейн нураагдсан барилга/ ашиглалтанд ороход өмнө нь байрлуулсан түүхтэй билээ. Ийнхүү устаж үгүй болсон Богд хааны шар ордонд холбогдох нэгэн түүхийн үнэт дурсгал эдүгээ Богд хааны Ногоон ордны өмнө хүндэтгэлтэйгээр залагдлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.