
12 сарын 21, 22 нд БНХАУ-н Өвөр Монголын Өөртөө Засах Орны ОРДОС хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн мэргэжлийн бөхийн болон Монгол бөхийн "АЛТАН БҮС"-ийн төлөөх барилдаан болж өндөрллөө.

Өвөрмонголын өөртөө засах орны Ордос хотод болсон энэ удаагийн барилдаанд 64 бөх барилдаж монгол улсын аварга Н.Батсуурь түрүүлж, жүдо бөхийн +100 кг-ийн шилдэг тамирчин Б.Тэмүүлэн үзүүрлэсэн байна. Түрүүлсэн бөхийн бай шагнал 50,000 юань, үзүүрлэсэн бөхөд 20,000 юуанын мөнгөн шагнал олгодог юм байна.Уламжлал болгон зохион байгуулагддаг уг барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага О.Хангай нар түрүүлж байжээ.