Б.БОЛДСАЙХАН: ТАНСАГЛАХ ГЭДЭГ БОЛ LV ЦҮНХ БАРЬЖ Burtberry ЦАМЦ ӨМСӨХ БИШ Л ДЭЭ

                     Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан
Ер нь өвчингүй, өвдөхгүй байх их амархан. Хамгийн түрүүнд, сэтгэл тайван байх ёстой. Амгалан байх ёстой. Хүн бол 70 кг мах биш шүү дээ. Хүний сэтгэл нь, хүний мөн чанар нь чухал. Европын анагаах ухаанд сэтгэлийн тухай шинжлэл байдаггүй. Сэтгэцийн тухай бол байдаг. Сэтгэл, сэтгэц хоёр бол өөр ойлголт л доо.
Би шинжлэх ухааны, шашны олон янзын ном уншсан, үзсэн. Тэгээд сэтгэлийн тухай тогтсон, төвлөрсөн гүн, гүнзгий нэвтэрсэн нэг л шинжлэх ухаан байдаг юм байна гэж ойлгосон. Тэр нь буддын сургааль. Буддын сургааль бол зөвхөн сэтгэлийн тухай шинжлэх ухаан. Сэтгэлээ шинжилж, тэрийгээ тогтоож, хэрхэн амгалан байлгах вэ. Сэтгэл амгалан байвал амьдрал жаргалтай байна. Тэгэхээр сэтгэлийн тухайд монголчууд нэг талаасаа азтай. Дэлхийн 200 гаруй улс дотор, хэдэн мянган үндэстэн угсаатай дотор сэтгэлийн тухай бүрэн төгс онол шинжлэх ухааныг бүх ном сургааль уламжлал, багштай нь авч үлдсэн хуруу дарам цөөн хэдэн улсын нэг. Тэдний сонгодог төлөөлөл нь монголчууд бид. Номт гурван улс ч гэж нэрлэдэг. Анагаах судлах шинжлэх ном арга нь ч Монголд байдаг. Хамгийн түрүүнд би сэтгэлийг ярьж байна. Бие бол амархан. Учир нь хүний бие бол үхэр юм уу, нохойны биетэй адилхан. Үхэр, нохойтой адилхан 2.4 тэрбум жил хувьсан өөрчлөгдөж, байгалтай зохицож ирсэн. Тиймээс илүү идэхгүй, байгаль дээр байдаг зүйлээ идээд, байгаль дээр 2 тэрбум жилийн турш магадгүй өвөг дээдсийн сая жилийн турш идэж боловсруулж ирсэн. Боловсруулж сурсан эрхтэн элэг, гэдсэндээ зохицсон тэр хоолоо илүү идэхгүй, аль болох өлсч идэж, сайн хөдөлж, сайн унтвал дахиад амар амгалан байж чадах л юм бол хүн эрүүл байна. Залуу нас ч урт байна. Амьдрал уртасч, өвдөх нь бага байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.