Монгол чоно дэлхийн хамгийн урт зам туулсан амьтнаар нэрлэгдэв

       Монгол чоно дэлхийн хамгийн их зам туулсан амьтнаар нэрлэгдэв
Дэлхийн шинжлэх ухааны сэтгүүл Nature.com энэ даваа гарагт /2019.11.04/ Монгол чонын тухай нийтлэл гаргажээ. Уг нийтлэлд “Монгол чоно жилд 7247 км зам туулсан нь дэлхий рекорд болсон” тухай дурдсан байна.
Тодруулбал, Байгаль судлаачид амьтдын нэг жилийн хугацаанд туулж чадсан хамгийн хол зайг тэмдэглэжээ. Ингэхэд туулсан замаараа дээд амжилт тогтоосон амьтан нь Монголоос гарсан саарал чоно байсан бөгөөд чоно жилийн дотор 7247 км туулсан талаар тус сэтгүүлч мэдээллээ. Олон улсын сүүн тэжээлтэн амьтдын хөдөлгөөн судлаачидтай хамтран ажиллаж байсан Аляскийн биологич Кайл Жоли хэлэхдээ “Уг судалгааг хойд бүсийн цаа буга тэргүүлэх байх гэсэн таамагтай байсан ч бүтэн жилийн турш хиймэл дагуулаар хянасан судалгааны дүнд Монголын саарал чоно жилд хамгийн их зам туулсан нь тогтоогдсон” гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.