“Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр шүүхээс оргон зайлахыг завджээ

   “Мотив” хамлагийн дуучин  Б.Эрдэнэбаяр шүүхээс оргон зайлахыг завджээ

Хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан "Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр цагдан хорионы шүүх хуралд орох гэж байхдаа гавтайгаа зугтжээ. 

Өмнө нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарж борлуулах гэж байсан, биедээ авч явсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв. Түүнийг Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шөнийн 02:00 цагт баривчилсан байна.Мөн шүүхээс оргон зайлахыг завдсан зүйл анги нэмэгдэж байна.

Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид Б.Эрдэнэбаярыг шөнийн 02:00 цагийн орчимд дайчлан баривчилжээ. Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокуророос тус хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч хилийн хориг тогтоож, хорихоор болсон юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.