ЮНЕСКО-гийн тайзан дээр тоглосон ”Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг гадаадын үзэгчид өндөр үнэлжээ

2019 оны 12-р сарын 12-нд ЮНЕСКО-гийн тайзан дээр тоглосон "Хөмөргөн гурвалжин" бүжгэн жүжгийн маань талаар олон хүн сайн сайхан үг хэлж байсны дотор Франсуа Раблегийн нэрэмжит Турын их сургуулийн соёлын антропологийн профессор, шинжлэх ухааны доктор, Францын Хүндэт Легионы одонт эрдэмтэн, Изабелле Бианки анд маань тоглолтын дараа шууд Тур хотод аваачиж тоглуулах санал тавьсан боловч 70 орчим хүний зардал зурхайгаас болоод энэ удаа амжихгүй гэдгээ арай чарай ойлгуулсан билээ. Гэвч чигч шулуун зантай анд маань сэтгэл хөдлөлөөр хоосон үг хэлээгүй гэдгээ араас явуулсан цахим захидалдаа илэрхийлжээ.

Mon très cher Dulam

quelle émotion de te revoir hier c'était merveilleux!!

Le spectacle était tellement beau ta conférence passionnante et le spectacle extraordinaire!!!! tout était beau!! la musique, les costumes, la chorégraphie, et tout cela avec le sens que tu as donné à ce spectacle .. profond, intense !
j'ai été comme dans un rêve et les amis avec qui j'étais venue aussi ! ils ont adoré!! ( je te joins quelques photos )

j'aimerai beaucoup faire quelque chose pour vous permettre de revenir en France pour vous produire sur d'autres scènes. Qu'en dis tu ? Il faudrait, si cela t'intéressait, que tu en discutes avec le groupe et peut être que tu me fasses parvenir un petit extrait du spectacle que je pourrai montrer !!
Mon ami reviens vite !!! mais en attendant tu devras te reposer un peu car ce voyage a du être tout à fait épuisant!

je t'embrasse fort FORT FORT

Isabelle

                                       Нэн эрхэм Дулам минь

Өчигдөр чамтай уулзахад ямар гайхамшигтай, сэтгэл догдлом байв аа!!
Чиний илтгэл ямар их сонирхолтой, бүжгэн жүжиг чинь ямар гайхалтай сайхан байв аа !!!!
Ер нь л хөгжим, бүжиг, хувцас, бүх зүйл нь сайхаан. Түүний гол учир нь тэдгээр уран бүтээлчдэд чиний өгсөн санаа сэдэл тийм гүн гүнзгий, эрчимлэг бүтээл болгосон гэлтэй. Би болон надтай хамт ирсэн найз нар минь яг л зүүдний ертөнцөд умбаж байгаа мэт болсон сон. Тэд минь бас гүн автчихсан байсаан (Чамд би хэдэн зураг явууллаа).

Энэ бүтээлийг Францад дахин урьж, өөр олон тайзан дээр тоглуулахын төлөө би их зүйлийг хийх болно. Энэ талаар чи юу хэлмээр байна даа. Ийм сонирхол байгаа бол чи тэр багийнхаа хамт олонтой сайтар зөвлөөд, бүтээлийнхээ нэгэн хэсгээс надад илгээвэл би хүн амьтанд одооноос эхлээд үзүүлж баймаар байна.
Анд найз минь чи хурдан буцаж ирээрэй. Чиний хариуг хүлээх хооронд чи жаахан амарч тэнхэрч авах хэрэгтэй, учир нь энэ удаагийн аялал, хэт богино хугацаанд дэндүү их ачаалалтай боллоо шүү дээ.

Чамайг чангаас чанга тэврэе!

Изабелле

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.