А.Сарнай:Сайхан монгол ахан дүүстээ Чинбаа бид хоёр гүнээ талархаж байнаа

 

Бүгдэд нь энэ сайхан өдрийн мэнд хргэе.� Бид 2 ын бие сайжраад сайхан болж байна.    Бид 2-ыгоо сэтгэл санаа, хайр энэрэлээр тэтгэж дэмнэж байсан бүх хайртай гэр бүлийнхэн, анд найз, ах эгч, дүү нартаа баярлалаа� Энэ том хагалгааны дараа бид 2тоо дэлхийн өнцөг булан бүрээс илгээсээр байгаа тэр их хайр, сэтгэлийн гүнээс хайрласан сайхан үгс бүр нь бидэнд ямар их урам зориг, сэтгэлийн хүч өгч чадаж байгааг биеэрээ мэдрэн сууна. Сайхан монгол ахан дүүстээ Чинбаа бид 2 нь гүнээ талархаж байнаа��
Та нар минь бие биедээ үргэлж сайхан үгсийг харамгүй хэлж, хайраа харамгүй түгээж, сайхан зүйлсийг бодож байгаарай�
Ер нь биеэ байнга шинжлүүлж, сайхан эрүүл хоол хүнсийг хэрэглэж, сэтгэл санаагаа тайван амгалан байлгах нь эрүүл байхын үндэс юм шүү.


Энэ зурагны тайлбар болгож сонин дуулгахад: манай энэ эмнэлгийн дарга нь тусгай өвчтөнүүддээ үндэснийхээ загвартай орчин үеийн дээл зориулж оюулж бэлэглэдэг юм байна. Монголын урлагийн сайхан хүмүүс ирж эмчлүүлж байгаад баярлалаа гээд бид 2 т ийм гоё дээл хийлгэж бэлэглэсэн чинь их сайхан санагдсан�☺️

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Чинбат (127.0.0.1)
    Сайхан гэр бүлд САЙХАН бүхнийг хүсье түргэн элгэнд иррэй
    2019 оны 12 сарын 13 | Хариулах