Орон нутагт У.Хүрэлсүх, нийслэлд Х.Баттулга рейтингээрээ тэргүүлжээ

Канадын Засгийн газар, Канадын гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Азийн Сан, “Сант Марал” сантай хамтран судалгаа явуулж, хамгийн өндөр рейтингтэй улс төрчдийг тодруулсан байна. Ингээд санал асуулгын дүнг танилцуулж, хамгийн өндөр рейтингтэй улс төрчдийг нэрлэж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх судалгааг тэргүүлэв
Судалгаанд Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь Алтай, Дорнод, Дорноговь, Завхан, Сэлэнгэ аймгуудийн 1200 иргэнийг хамруулжээ. ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас санхүүжилсэн уг судалгааг:
У.Хүрэлсүх 24,3
Х.Баттулга 21,5
Л.Оюун-Эрдэнэ 19
Ж.Батзандан 12,8
Н.Энхбаяр 12,2
Б.Жаргалсайхан 8
Ц.Нямдорж 5,7
С.Жавхлан 5,3 хувийн санал авч тэргүүлсэн байна.
Хамтарсан судалгааг мөн У.Хүрэлсүх тэргүүлжээ
Судалгааг Канадын Засгийн газар, Канадын гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Азийн Сан, Сант Марал сантай хамтран явуулсан байна. Нийт 1500 хүнийг хамруулсан уг судалгааг:
У.Хүрэлсүх 24,3
Х.Баттулга 21,5
Л.Оюун-Эрдэнэ 19
Ж.Батзандан 14,2
Н.Энхбаяр 12,2 хувийн саналаар тэргүүлжээ.
Нийслэлд Ерөнхийлөгч Х.Баттулга рейтингээрээ тэргүүлэв
Энэхүү судалгааг “МЭК” ХХК ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байна. Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 735 иргэнээс 2019 оны есдүгээр сарын 13-15-ний өдөр санамсаргүй түүврийн аргачлалаар хийсэн энэхүү судалгааг:
Х.Баттулга 35
У.Хүрэлсүх 29
Л.Оюун-Эрдэнэ 26
Ж.Батзандан17
Г.Занданшатар 9 хувийн саналаар тэргүүлсэн байна.
Эх сурвалж: Мэдээ.МН