Т.Хүрэлбат:Миний дүү Т.Чимгээг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж
дөрвөн жил шоронд хорьж байна

Миний дүү Т.Чимгээг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн аймшигт хэрэгт холбогдуулаад дөрвөн жил шоронд хорьж байна. Хэрвээ миний дүүгийн хашаанд цогцос хаяагүй бол, миний дүүгийн толгойд хар уут углаагүй бол, өвлийн хүйтэнд шүүх хуралд зөвхөн углааштай нь авч яваагүй бол, эмэгтэй хүнийг гурван сар усанд оруулалгүй харанхуй хонгилд хориогүй бол, өөр камераас шалдан нүцгэн эрэгтэй хүн өрөөнд нь оруулж дарамтлаагүй бол би өнөөдөр Монгол улсад эрүүдэн шүүлт гэж юм байхгүй Ардчилсан сайхан оронд амьдарч байна гэж бодож явах байлаа. Өнөөдөр би энэ бүхнээс хараад, эрүүдэн шүүлт гэж ямар аймшигтай байдаг юм бэ гэж боддог. Тухайн үед би эрүүдэн шүүлтийн талаар шүүх, прокурор, тагнуул гээд бүх байгууллагад хандаж байсан ч тэд хариу өгөөгүй.