Б.ЖАРГАЛСАЙХАН: УЛААНБААТАР ХОТОО УТААГҮЙ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭДЭГ

                      УЛААНБААТАР ХОТОО УТААГҮЙ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭДЭГ...
Би үр ач нараа нүүрсний утаагүй Улаанбаатар хотод ажиллаж амьдраасай гэж боддог. Тийм учраас Лондон шиг Токио шиг, Сөүл шиг утааг ялж чадна гэж итгэдэг. Утааны эсрэг хийж байгаа тэмцэл, үйл явдал бүрийг дэмждэг. Өчигдөр нэг нөхөр баяр бахдлаа нууж чадалгүй инээд хөөр болон "Жагаа утаа ирчихлээ" гэж хашгирч байна. Нас барсан ижийтэйгээ уулзсан юм шиг, шоронгоос суллагдсан хулгайч шиг баярлах хүмүүсийг ерөөсөө ойлгодоггүй. Үхэл хагацалд ханадаггүй чөтгөр, шулам шиг новшууд вэ.

Би ирээдүйгээ хар бараанаар төсөөлөх дургуй учраас утааг бууруулж,арилгаж чадна гэдэгт итгэдэг. Энэ итгэлийнхээ тойрогтоо шахмал түлшний үйлдвэрийг гар өргөн дэмжсэн. 20 жил хогийн утаанд уушгиа сүйтгүүлчихээд хоёр жилийн дараах үр дүнг харж чадахгүй байгаа нь өрөвдөлтэй. "Өглөө" кино дээр Д.Сүхбаатар "20, 30 жилийн дараа Монгол орныг харвал" гэдэг дээ. Хоёр жилийн дараа Улаанбаатар хот цэвэр агаартай болно.  Та нар санаач. Загас шиг гурван секунтын ой санамжтай, нүүрсний утаандаа хордоод тэнэгрэл хуссан найз нартаа хэлэхэд шүү. Өмнө жилүүдэд урд талын машин чинь харагдахгүй утаанд явдаг байв. Байрныхаа цонхоо онгойлгож чаддаггүй байлаа.

Жилдээ 400 хүүхэд нас бардаг байв. Жил бүр 8000 нас бардаг хорт хавдар нь утаанаас үүдэлтэй. Яг өдийд дүүргийн эмнэлэг ачаалалаа дийлэхээ байж эрүүл мэндийн зардал

4 тэрбумаар нэмэгддэг. Би эрдэмтэн, мэргэд нарт итгэдэг. Анагаах ухааны доктор С.Батгэрэл "Агаарын чанарт гайхалтай өөрчлөлт гарч ханиад томуу, амьсгалын замын өвчлөл 50-60 хувь буурлаа" гэхэд баярласан. Бас Агаарын чанарын албанаас

"Хүхрийн хэмжээ стандартын түвшинд бий. Хортой нөхцөлд очиход дахиад 20 дахин нэмэгдэх хэрэгтэй" гэхэд санаа амарсан. Би залуустаа итгэдэг. Тэд агаарын бохирдлыг бууруулж чадна, Чингис хааны үеийнх шиг Монгол Улс мандан бадарна гэж итгэдэг. Дэлхийн томоохон хотууд хэл ам, хэрүүл тэмцэл, үхэл хагацал дундуур туучин түүхий нүүрсээ хориглон шахмал түлш рүү шилжээд утаагаа бууруулсан түүхтэй. Бид яг ийм цикль дээр зогсож байна гэж боддог. Залуусын итгэл, мөрөөдөл, зүтгэлийг улс төрийн өчүүхэн эрх ашгаас үүдэн мөлийчихвөл өөр хэн урагшаа гарч "тулалдах" юм бэ...

НИЙТЛЭЛЧ Б.ЖАРГАЛСАЙХАН

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    unen uu jagaa ahaa ta yaj medej bainaa
    2019 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    та юмны үнэн мөнийг олж шударга хэлдэг
    2019 оны 12 сарын 08 | Хариулах