Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдох хүний тоо жил бүр 30 хувиар нэмэгдэж байна

                                   УИХ-ын гишүүн,  ХЗБХ-ны дарга Х.НЯМБААТАР 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголыг (2019.12.03) Төрийн ордонд зохион байгууллаа. Хар тамхины хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 19-35 насны залуус байгааг албаныхан хэлж байна. 2019 оны эхний 9 сарын байдлаар энэ төрлийн 169 гэмт хэрэг бүртгэгджээ. Жил бүр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хүний тоо 30 хувиар нэмэгдэж байна. Холбогдогч нь 31.1 хувиар өсжээ. Өнөөдөр нийгмийг соён гэгээрүүлэх, хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулах гээд өргөн хүрээтэй ажлууд хийх шаардлагатай. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нээлттэй сонсголын дараа хууль, тогтоомжинд шаардлагатай өөрчлөлтүүд оруулах саналууд дээр нэгдсэн ажлын хэсэг гаргаж ажиллана.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.