С.Балжин: Нөхрийнхөө төрсөн нутаг болох Говь-Алтай аймагт Нобелийн энх тайвны шагналын батламжийг нь зална

С.Балжин: Нөхрийнхөө төрсөн нутаг болох Говь-Алтай аймагт Нобелийн энх тайвны                               шагналын батламжийг нь зална

Дипломатч агсан Догсомын Ганбаатарыг НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛТ байгууллага болох Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагаас өнгөрсөн аравдугаар сард нөхөн шагнажээ. Шагнал гардуулах ёслол Нидерландын Гааг хотод болсон байна.

Манай улсын туршлагатай, шилдэг дипломатчдын нэг Д.Ганбаатар 2007 онд ажлаа хийж байхдаа зуурдаар нас барсан тул шагналыг нь Химийн зэвсгийг хориглох олон улсын тусгай байгууллагын удирдлагууд гэр бүлийнхэнд нь гардуулжээ. Дипломатч Д.Ганбаатар 1987-1989 онд Вьетнам, 1993-1996 онд Швейцар дахь ЭСЯ-нд тус тус ажилласан. Түүнийг Швейцарт ажиллаж байхад тус улсын Женев хотод Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын суурийг анхлан тавьсан түүхтэй. Англиар OPCW гэж нэрлэдэг энэ байгууллагыг Монгол Улс дэмжинэ хэмээн Д.Ганбаатар Монгол Улсаа төлөөлөн санал өгч, дэлхий дахиныг химийн зэвсгийн аюулаас хамгаалах санаачилгыг идэвхтэй дэмжин ажиллажээ.

Дипломатч Д.Ганбаатарын эхнэр С.Балжинтай ярилцсан юм.

-2013 оны арван хоёрдугаар сард Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага ажилласан тул Нобелийн энх тайвны шагналаар шагнасан. Иймд тус байгууллагыг байгуулалцсан, олон жил үр бүтээлтэй ажилласан гэж үзэн миний ханьд Нобелийн энх тайвны шагналын батламжийг нөхөн олголоо. Энэ байгууллага химийн зэвсгийн үйлдвэрүүдийг устгах, цаашлаад бүр мөсөн хориглох зорилготой. Одоо ч Гааг хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Манай нөхөр энэ байгууллагын удирдлагын багт 1996-2007 оны хооронд тасралтгүй ажилласан юм.

-Дипломатч хүн яагаад химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад ажиллах болсон юм бол? 
-Манай нөхөр Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөхдөө зэвсэг хураах асуудлаар дипломын ажлаа хийсэн юм. Манай гэр бүл 1993 онд Женевт НҮБ-д ажиллах үеэр НҮБ-аас тусдаа, Зэвсэг хураах олон улсын байгууллага санаачилгыг анх хэлэлцэж эхэлсэн. Хамгийн түрүүнд Фүжи улс санаачилгад гарын үсэг зурж, 65 орон дэмжсэний нэг нь Монгол байв. Удалгүй Гаагийн шүүхийн дэргэд, Нидерландад энэ байгууллагыг байгуулсан юм. Нөхөр маань шалгалт өгч, ажилд тэнцээд 1996 онд Нарийн бичгийн дарга нарын газарт Төлөвлөлт хариуцсан халах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Нийт 1500 химийн мэргэжилтэнтэй байгууллага.

2013 оны арван хоёрдугаар сард Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагыг Нобелийн энх тайвны шагналаар шагнажээ. 

Сая намайг очиход энэ байгууллагад 193 орон гишүүнээр элссэн гэж байна лээ. Манай нөхөр ажиллаж байхад нийт химийн үйлдвэрийн 72 хувийг устгасан бол одоо 96 хувь болж өссөн гэсэн.

Миний санаж байгаагаар торгоны үйлдвэрүүд хүний эрүүл мэнд, цаашлаад байгаль орчинд сөрөг нөлөөтэй тул устгаж байсан. Тэдгээр үйлдвэрүүд рүү хэчнээн хүнтэй баг илгээх, мэргэжилтнүүдээ эрсдэлээс хэрхэн хамгаалах, устгах ажиллагааны нууцыг яаж хамгаалах гэх мэт ажлыг манай хүн хариуцдаг байв. Их хүнд ажил. 11 жил ажилласан. “Би хийх юмаа хийлээ, халаагаа ч бэлдлээ. Нутаг руугаа буцъя” гэж ярьдаг байсан юм. Гэвч 2007 онд ажлаа хийж байхдаа зүрх нь зогсож, их залуугаараа нас барсан.            

Миний нөхөр нас бараад 12 жил өнгөрсөн ч ажиллаж байсан байгууллага нь Нобелийн энх тайвны шагналын батламжаа нөхөн олголоо. 2013 онд Нобелийн шагналаа гардаж авсны дараа намайг хайсан ч олоогүй юм билээ. Гэтэл аравдугаар сард ГХЯ-наас надтай холбогдон, таны нэр дээр захидал ирүүлжээ гэсэн. Захидлыг уншаад би шуудангаар биш өөрөө очиж нөхрийнхөө батламжийг гардан авъя гэж шийдсэн.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсаас Нидерландын Хаант Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бельгийн вант улсад суугаа элчин сайд О. Оч дагалдсан. Биднийг их сайхан хүлээж авлаа. Химийн зэвсгийг хориглох манай байгууллагад Д.Ганбаатарын оруулсан хувь нэмэр маш их. Иймд энэ хүнд Нобелийн энх тайвны шагналын батламжийг зайлшгүй олгох ёстой гэж  шийдсэн юм байна. Мөн “Энэ бол Монгол Улсад олгож буй шагнал. Зөвхөн танай гэр бүлийн биш, Монгол Улсын баярт өдөр тохиож байна” гэж хэлсэн.

ХЗХБ-ын Хүний нөөцийн газрын захирал Паоло Бернаскони, Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын мэргэжилтэн Дафне Мэйж, Гадаад харилцааны ажилтан Жао Палма нар ёслолд оролцов. Энэ шагналыг зургаан захиралдаа нөхөж олгосон юм билээ.

Биднийг тус байгууллагын олон хүн хүлээн авч уулзсан. Бүгд л намайг таньдаг юм шиг, “Ноён Ганбаатарын эхнэр иржээ” гэцгээхэд  нулимс урсмаар юм билээ.        

“Энэ бол Монгол Улсад олгож буй шагнал. Зөвхөн танай гэр бүлийн биш, Монгол Улсын баярт өдөр тохиож байна”

-Халаагаа бэлдсэн гэдэг нь?  
-1990-ээд онд  Засгийн газраас монгол хүнийг НҮБ-д түлхүү ажиллуулах бодлого баримталж байв. Иймд Засгийн газрын заавраар манай нөхөр энэ байгууллагад ажилласан юм. Дараа нь Батлан хамгаалах яамны Химийн тасгаас гурван хүн ирж, Химийн зэвсэг хураах олон улсын байгууллагад ажилласан.

Манай химийн мэргэжилтнүүд Орост мэргэжил эзэмшсэн болохоор англи хэл нь тийм ч сайн биш. Манай нөхөр шалгалтад унах вий гэж санаа нь зовоод, өөрөө шалгалтад нь очно. Зангиаг нь засахдаа хэлж өгнө, хажуугаар нь гарахдаа бас заана. Монгол хүн шалгалтад сойсон гэдгээ захиралдаа ч хэлнэ. “Их сайн мэргэжилтэн байгаа юм. Англи хэл хурдан сурах асуудлыг би өөрөө хариуцна” гэхэд захирал нь инээсэн гэж ярьсныг би одоо ч санадаг. Зургаан хүүхэдтэй нэг залууг ажилд авчхаад орой нь их баяртай ирсэн. Хүүхдүүд нь их сургуульд олон улсын байгууллагын зардлаар сурна. Найман хүүхэдтэй хүн ажилд авчих юмсан гэж ярьдаг байв.           

Одоо эргээд бодоход нөхөр маань богино настай байсан болоод ч тэр үү их ажилсаг хүн байсан. Зэвсэг хураах байгууллагад ажиллахын сацуу Женев дэх ЭСЯ-нд Консулын ажлыг давхар хариуцдаг байв. Монголд хэрэгтэй юу хийх вэ гэж их ярина. Намайг ч зүгээр суулгахгүй. “Чи эмч хүн. Монголд ямар эм хэрэгтэй байгааг судал” гэв. 1995 онд хадам ээж өвдөхөд би Монголд  ирэхэд эмийн сангуудад аспиринаас өөр эмгүй шахам байв. Хүүхдийн эндэгдэл маш их байна гээд Монгол руу эм оруулахаар шийдэж, би хоёр удаа өөрийн зардлаар энд нисэж ирсэн юм. Эмнэлгүүдэд амьсгалын замын болон гэдэсний өвчлөл их байсан. Тэр үед ч нийслэлд битүү утаа байсан. Хоёулаа хөөцөлдсөөр Америкийн Lyly компанийн Швейцар дахь төлөөлөгчийн газраас 1 сая ам.долларын үнэ бүхий эмийг тусламж болгон авчирсан даа. Нийт эмийн 70 хувь нь хүүхдийн, 30 хувь нь хавдрын эм байсан.      

Миний нөхөр нэр нь үл мэдэгдэх баатар шиг хүн байжээ. Эх орноо, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн байсан. Говь-Алтай аймгийн Халиун суманд төрж өссөн юм. Нутагтаа амиа тавина. Ер нь хүн манай Алтай нутгаас үүсэлтэй гэж ам бардам ярьдаг байв.  Тийм болохоор би шагналыг нь аймгийн музейд байрлуулах хүсэлтэй байна. Энэ талаар хүүхдүүдтэйгээ зөвлөнө.                    

Шагналыг нь аваад ирсний дараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сайд намайг хүлээн авч уулзсан. Дипломат хүн бүр Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайп цолыг улсынхаа Ерөнхийлөгчөөс авахын төлөө ажилладаг. Иймд би нөхөртөө энэ цолыг нөхөн олгуулах хүсэлт тавьлаа. Д.Цогтбаатар сайд зөвшөөрсөнд их баярлаж байна.    

-Их стресстэй орчинд ажилласан гэж та дурдсан.

-Тийм. Зарим газарт0 үйлдвэрээ устгуулахгүй гэж эсэргүүцэл үзүүлэн, мэргэжилтнүүдийг нь үйлдвэр рүү оруулахгүй байх тохиолдол бий. Тэр нөхцөлд хэлэлцээ хийнэ. Хортой нөхцөлд ажиллах мэргэжилтнүүдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгийн түрүүнд тавьдаг. Шинжээчдээ явахаас нь өмнө эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, ирснийх нь дараа дахин үзнэ. Сая намайг очиход тэр байгууллагынхан танай нөхрийн үед баталсан дүрэм журмын дагуу одоо ч бүх ажил үргэлжилж байгаа гэхэд их бахархсан.                   

-Танд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ:GoGo.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (127.0.0.1)
    АТААРХУУ НОВШ МОНГОЛЫН САЙН БҮХНИЙГ ҮГҮЙСГЭДЭГ ГАДААДЫН ТЭЖЭЭВЭР ТАГНУУЛ КОМЕТ БИЧСЭН БАЙНА.
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • ИРГЭН (127.0.0.1)
    ҮРГЭЛЖЛЭЛ ....Хамгийн ноцтой нь 2007 оны үед хүний наймааны хэрэгт холбогдоод байх үедээ гэртээ ганцаараа согтуу байдалтай байж байгаад нас барсан гэдэг юм.... Шагналын хувьд тэр байгууллагад ажиллаж байсан гадаадын бүх хүмүүст өгсөн гэдэг юм билээ...
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • ИРГЭН (127.0.0.1)
    Хөөрхий дөө, үхсэн хүн үг хэлэх биш, тэр Ганбаатарын авгай арай л дэгсдүүлж дээ. Үхсэн хүнийг муулдаггүй гэдэг боловч худлаа магтан дөвийлгөж, дэгсдүүлж бас болохгүй л дээ.... Ганбааатарын хэн байсныг харьцангуй бага залуугаас нь сайн мэдэх олон хүний нэг нь би. Түүнтэй хамт, дээд сургуульд ахлах курсэд нь сурч байлаа... Товчхондоо бол, Ганбаатар Вьетнамд байхад энэ Балжаа гэх хасаг хүүхэн түүнийг эхнэр хүүхдээс нь салгаж суусан юм. Ганбаатар НҮБ-д хэзээ ч сууж байгаагүй, бас Гаагд тэр Монголын засгийн газрын шийдвэрээр ажиллаагүй юм шүү. Харин тэр Женевт II н.б.д-аар ажиллах хугацаа нь дууссан ч эх орондоо ирэлгүй баруунд “бултаж” хоцроод хувиараа хуурамч бичиг баримт бүрдүүлж тэр байгууллагад шургалсныг тухайн үеийн бараг бүх дипломатууд мэднэ дээ. Хожим нь тэр байгууллагад ажиллаж байхдаа Ганбаатар хуурамч баримт бүрдүүлж, залилан хийсэн хэргээр байцаагдаж, Гаагийн хуулийн байгууллагаас дэн дунтай салсан гэдэг яриа ч бий. Хамгийн ноцтой нь 2007 оны үед хүний наймааны хэрэгт холбогд
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
    • Зочин
      АТААРХУУ НОВШ МОНГОЛ ТҮМНИЙ БҮХ АМЖИЛТЫГ ҮГҮЙСГЭДЭГ ГАДААДЫН ТЭЖЭЭВЭР.
      2019 оны 12 сарын 05
  • ИРГЭН (127.0.0.1)
    За мэдэхгүй...
    2019 оны 12 сарын 05 | Хариулах