The HU хамтлаг бидэнд цэлийтэл том хаалга нээгээд өглөө

                The HU хамтлаг бидэнд цэлийтэл том хаалга нээгээд өглөө

Өнөөдөр коммент сэтгэгдлүүд уншаад бүр сэтгэлээр унаж гутарлаа. Гадны орнуудаар хэдэн тоглолт хийгээ л биз Япон Солонгосын өчнөөн лаг хамтлагууд байна манайхан юм үзээгүй юун сүртэй юм энэ тэр  гээд өшөө юу юу ч гэнэ үү.!! Чингис хааны Одон авсанд нь их эгдүүцэж хорсож байх шиг зарим нь. Монголчууд минь яасан атаархуу харалган тэнэг болчвоо. Ийм хөгийн тамын тогооны үлгэрээсээ салахгүй бол энэ улс орон хөгжихгүй ээ нээрээ. Ямар ч үндэсний эв нэгдэл үзэл санаа нийтлэг эрх ашиг байхгүй. Олимпийн алтан медаль  авлаа  гээд бид чинь бөөн хөл хөөр болж бахархдаг биз дээ. Тэрнээс биш Хятад Солонгос өчнөөн алтан медал авдаг манайхан юм үзээгүй юун сүртэй юм гэдэггүй биз бид чинь цөөхүүлээ шүү дээ. The HU хамтлаг Дэлхийд нэр алдараа дуурсгалаа олон арван аялан тоглолтууд хийлээ Дэлхийд алдартай Billboard Charts -д цомог нь тэргүүллээ. Алдарт Star Wars цуврал тоглоомд Хар аянга дуу нь сонгогдлоо. Дэлхийн хэвлэл сонин сэтгүүл The HU -ийн талаар нийтэллээ бас Дэлхийн алдартай одууд дуугараад эхэллээ. Маш олон сая хүний хандалт авлаа гэх мэтчилэн маш олон олон бахархам үйл явдалууд болж өнгөрлөө. Энэ бол дөнгөж эхлэл The HU хамтлагын хувьд цаашид өшөө юу хүлээж байгааг хэн ч таашгүй. Дэлхийн маш олон сая хүмүүс Монголын талаар мэддэггүй юм билээ. Ихэнхи нь Монгол гэхээр Хятад мэтээр ойлгож хамаатуулах гээд байдаг энийг Гадаадад амьдардаг Монголчууд сайн мэднэ дээ. Хятадууд Морин хуур Хөөмий хархирааг бидэнтэй булаацалддаг бидний Өв соёл үүх түүхийг бүдгэрүүлэхийг хүсдэг тэгсээр ч ирсэн. Чингис хааныг бидний бахархам тэнгэрлэг түүхийг өөрсөндөө наах гэж оролддог Улс үндэстэнгүүд хүртэл захаасаа аваад бий. Тэр бүхний хариуд The HU хамтлаг том цохилт өгсөн. Уучлаарай та нар хэзээ ч Монгол болох гээд чадахгүй Морин хуур, хөөмий хархираа бидний үндэсний өв соёл бахархам түүх бол Монголын юм гэдгийг дэлхийд тунхаглан зарласан өөр ямар ч үндэстэн ястан ийм байж чадахгүй боломжгүй гэдгийг хангалттай харууллаа.

Энэ дэлхийн хүмүүс чинь биднийг илүү томоор харж эхэллээ.Урьд Чингис хаанаар минь мэддэг байсан бол одоо The HU хамтлагаар мэддэг боллоо.

The HU хамтлагын ард ямар гайхамшигт өв соёл Монгол гэж ямар улс үндэстэн байна вэ гэж шохоорхон сонирхож байна. Тиймээ Дэлхий биднийг сонирхож байна. Урлаг соёл гэдэг ийм л хүчтэй. The HU хамтлаг бидэнд цэлийтэл том хаалга нээгээд өгчлөө маш их боломж бидэнд байгаа. Харин Монголчууд бид тэрхүү хаалгаар атаа жөтөө тамын тогооны үлгэрээ ардаа орхиод хамтдаа орцгоох хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.