Б.ЖАРГАЛСАЙХАН: ХОТЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ ИНГЭЖ БУУРУУЛАХГҮЙ ЭЭ ХОНГОРУУД АА...

                         

                            ХОТЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ ИНГЭЖ БУУРУУЛАХГҮЙ ЭЭ ХОНГОРУУД АА...

Хотын төвийн түгжрэл Баянхошуунаасаа гардаггүй Бандгай, Эмээлтийн Сандаг хоёрт ямар хамаа байна. Гэтэл хотын энэ муу хоёр дарга малийтал инээж байгаад автозамын хураамжийг тав дахин нэмээд хаячихлаа. Автозамын түгжрэлийг бууруулах шийдэл нь гэнэ. Мөнгө салгах тухай бодсон болохоос авто түгжрэлд огт хамаагүй шийдвэр гаргалаа. Ядарсан иргэдээ шулах гэсэн ядмаг санаа болох учраас асуудал шийдэх арга зам байсангүй ээ.
Би уг нь ингэж зөвлөөгүй шүү дээ. ("Автозамын түгжрэлийг шийдэхэд ийм амархан" нэртэй постоос үзэж болно) Миний шийдэл бол Төрийн албанд ажилладаг 170 мянган хаагчийг (Өглөөнөөс орой хүртэл автозогсоолуудад үнэгүй машинаа тавьдаг) автобусаар зорчуулах гаргалгаа байв. Хотын дөрвөн талд (Амгалан, Таваншар, Долоон буудал, Зурагтын эцэс гэх мэт) үнэгүй том зогсоолууд бий болгох, хотын төв, яам, захиргаа, Төрийн ордны зогсоолуудыг өндөр төлбөртэй болгох гэсэн санал байлаа.

БАЗАРСАДЫН ЖАРГАЛСАЙХАН ( БУЯН ЖАГАА)

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.