С.БЯМБАЦОГТ:ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХООР БОЛЛОО 

                                          УИХ-ЫН ГИШҮҮН,ТББХ-НЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ

                                          ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХООР БОЛЛОО 

                                                 

Хүүхдийн мөнгө бол халамж биш хүний хөгжлийн бодлого. Тийм ч учраас миний бие нэр бүхий гишүүдийн хамт санаачлан боловсруулсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тухай УИХ-ын тогтоол өнөөдөр батлагдлаа. Ингэснээр хүсэлт гаргасан хүүхэд бүр сар болгон 20 мянган төгрөгийн тэтгэмж авах боломжтой боллоо.

Одоогийн байдлаар нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Харин энэ тогтоол батлагдсанаар үлдсэн 10-15 хувь буюу 114 мянган хүүхэд нэмж мөнгөн тэтгэмж авах эрхтэй боллоо.

2016 оны УИХ-ын сонгуулийн Мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох амлалт хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө Засгийн газрыг шахаж зүтгэсэн ажил маань ийнхүү биелэлээ олсонд баяртай байна.

Хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох талаар УИХ-д хоёр ч удаа тогтоолын төсөл өргөн мэдүүлж, ОУВС-д хүсэлт явуулж, Засгийн газарт асуулга тавьсны үр дүнд өнөөдөр ийнхүү шийдэгдлээ.

                   ИРЭЭДҮЙДЭЭ ЭХИЙН СЭТГЭЛ, ЭЦГИЙН ТҮШГЭЭР ХАНДАХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ

                                                                                                   

         

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.