УИХ-ын нишүүн, АБГББХ-ны дарга Т.Аюурсайхан:
Монгол улс нэг цонхоор ажиллах ёстой!

Т.Аюурсайхан: Гэрээ байгуулснаас хойш УИХ анх удаа шийдвэр гаргах гэж байна. 2009 оны ОТ-ын болон Дубайн гэрээг байгуулсан С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг хуулийн байгууллагууд шалгаж гэм буруутайг нь тогтоож, яллах дүгнэлт хийсэн байгаа. Гэрээ Монгол улсад хохиролтой болсныг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байна. АТГ-ын дүгнэлт ч, УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт ч Дубайн гэрээг ОУ-ын гэрээ биш гэж дүгнэсэн.
Монгол улс 34 хувийг үнэгүй эзэмших байснийг ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулж үнэтэй эзэмших болсноос болж МУ 1,4 тэрбум долларын өрөнд ороод байна. Риотинто 6,2 тэрбум долларын ашиг авсан байхад Монгол улс 0 төгрөгийн ашиг авсан байна. Одоо л гэрээг өөрчлөхгүй бол Монгол улс хэзээ ч ногдол ашиг авахгүй!
Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон нөхцөлд л хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх гэрээ байгуулсан ч зургаан тэрбум долларын хөрөнгө оруулах байснаа нэмэгдүүлж 11,1 тэрбум доллар болгосон. Тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулагдах байх. Л.Оюунэрдэнэ сайд ахлах байх. Энэ хүнээс бусад хүн Оюутолгой компанийхантай уулзахыг хориглож Монгол улс нэг цонхоор ажиллах ёстой!

Сэтгэгдэл (3)