Б.ЖАРГАЛСАЙХАН: ИРҮҮЛ ТУЛААНЫ ӨМНӨ...

                                          ИРҮҮЛ ТУЛААНЫ ӨМНӨ...


Зарим нэг нөхдүүд Жаргалсайхан дийлсэн талд пялдагадлаа гээд байх юм. Иргэн Жаргалсайханы хувьд улс орны дэвшилттэй зүйлийг магтдаг. Тухайлбал шахмал түлшийг анхнаасаа дэмжсэн бол ЖДҮ-чдээсээ сал гэж Хүрэлсүхт байнга хэлэх, ҮХ-д өөрчлөлт оруулсан зөв гэж дэмжсэн. Хөөн хэлэлцэх хугацааг багасгасан Раднаасэдийг зөндөө муулсан, Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг урьдчилан Рио-Тинто компанид өгсөн Дамба-Очирыг Эх орноосоо урвасан хэмээн үздэгээ нуудаггүй ээ. Сүүлийн үед Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ дээр яригдаж эхэллээ. Нөгөө талаас ч танай Засгийн хууль эрхзүйн орчноо тодорхой болгочих. Тэгээд нэг ширээнд сууя гэсэн нааштай хариу өгсөн юм билээ. Энэ бол том боломж. Монгол Улсын Засгийн газар ганцаараа ярьдаг хүн шиг олон жил явсан. Одоо харилцан ярилцах, гэрээнд өөрчлөлт орох хаалга үүд нээгдлээ. Тийм учраас Г.Занданшатар, У.Хүрэлсүх хоёр түүхэн хариуцлагын өмнө зогсож байна. Энэ бол ирүүл тулаан учраас залуустаа амжилт хүсье. Ирүүл тулаанаас хамаарч Монгол Улсын хувь заяа, ирээдүй шийдэгдэх юм аа. Бас пялдагадлаа гэж загнахгүй юм байгаа биз дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.