Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ”MCS”-ийн Ж.Оджаргал нарыг баривчлах гэнэ

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, "MCS"-ийн Ж.Оджаргал нарыг баривчлах гэнэ

Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг эзгүйд эрх мэдлийг нь өөртөө шилжүүлж, тушаал шийдвэр гаргаад чухам л баллаж өгч байгаа талаарх мэдээлэл улс төр, хууль хяналтынхны дунд хуурай өвсний түймэр шиг л дэгдэж байна.
Тэрбээр 2019.11.22-ны баасан гаригт УЕПГ-т бүтцийн өөрчлөлт хийж, зарим албан тушаалтны ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Үүнийхээ хүрээнд УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын хийж хэрэгжүүлдэг боловсон хүчний томилгоог өөрийнхөө албан тушаалд шилжүүлсэн байна.
Ийм эрхтэй болсон С.Алиманцэцэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын маш ойрын хоёр том даргын хүмүүсийг хариуцлагатай албанд томилжээ.
Энэ байдлыг нь шүүмжилсэн прокуроруудад "Би Ерөнхийлөгчийн хүн шүү. Битгий олон юм яриад байгаарай. Яахаа би мэдэж байна" гэдэг байна.
Бас тэр прокуроруудыг цуглуулж "Би Улсын ерөнхий прокурор болно Гансүх намайг дэмжинэ" гэж хэлдэг болжээ.
Үүнээс гадна УЕПГ хавиар нэг ноцтой мэдээлэл яригдаж байгааг бас хүргэе.
Ирэх сард болох Ардчилсан хувьсгалын өдрийг угтуулж байгаад экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг, маш ойрын үед "MCS"-ийн Ж.Оджаргалыг баривчлах талаар яригдаж байгаа гэнэ.
Үүнийг Улсын ерөнхий прокурорын орлогч эмэгтэй гардаж гүйцэтгэнэ гэсэн үг.
Содонгийн Алиманцэцэг нь
1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор,
2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор, 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор, 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор, 2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор, 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор, 2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга, 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор, 2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор,
2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор, 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор, 2018 оны аравдугаар сараас Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 4-р сарын 19-ний зарлигаар Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилогдсон юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (127.0.0.1)
    БАРИНА БАРИНА ГЭСЭЭР БАРАГ 3 ЖИЛ БОЛЛОО
    2019 оны 11 сарын 25 | Хариулах